Монгол, Сингапур улс уур амьсгалын өөрчлөлттэй хамтран тэмцэнэ

Б.Хонгорзул
2025/10/08

2025 оны 10-р сарын 6-нд Монгол Улс болон Бүгд Найрамдах Сингапур Улс “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээ”-нд гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээг Монголын талаас Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, харин Сингапурын талаас Тогтвортой хөгжил, байгаль орчны сайд Грэйс Фү, Худалдаа, үйлдвэрийн сайд Ган Ким Ён нар байгуулсан юм.Гэрээ нь Парисын хэлэлцээрийн 6-р зүйл–ийг хэрэгжүүлэх хүрээнд хүлэмжийн хийг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

Сингапурын хөрөнгө оруулалт сэргээгдэх эрчим хүч, хог хаягдлын менежмент, ойжуулалт, тогтвортой хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжих бөгөөд энэ нь Монголын ногоон шилжилтийг түргэсгэж, ажлын байрыг нэмэгдүүлнэ. Сайд Б.Батбаатар: “Энэхүү хамтын ажиллагаа Монголын уур амьсгалын зорилтыг биелүүлэхэд чухал түлхэц өгч, хөгжиж буй ба хөгжингүй орнуудын итгэлцэл, ил тод байдлын шинэ жишгийг тогтооно” хэмээн онцлов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 минутын өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 1 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 22 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18