Хэн нь хэний тал вэ?

Ц.Цэрэнбадам
2025/10/07

МАН-ын даргын сандал суудлын төлөөх өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын дунд том хагарал үүсгэсэн. Энэ хагарал намаасаа хальж төрийн үйл ажиллагааг доголдоход хүргээд байна. Одоо УИХ болоод ЗГ-ын гишүүд хоёр тал болон УИХ-ын дарга болоод Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг зурж эхэлсэн.

65 гишүүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулах үндэслэл бүрдэнэ

"Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах" бичгийг УИХ-ын гишүүн П.Сайнзоригийн албан бланк дээр зурж байгаа. Үндсэн хуулийн 43.1-т заасны дагуу парламентын нийт гишүүний дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор гаргаж, улмаар олонх нь буюу 65 гишүүн дэмжсэн нөхцөлд Засгийн газрыг огцруулах үндэслэл бүрдэнэ. Ингэхээр 32 гишүүн Засгийн газрыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэх юм.

Өнөөдрийн байдлаар Г.Занданшатарын танхимаас С.Амарсайхан Т.Доржханд Л.Мөнхбаатар Т.Аубакир Б.Дэлгэрсайхан Б.Чойжилсүрэн нарын зургаан сайд түүнээс нүүр буруулан П.Сайнзоригийн бланк дээр гарын үсэг зураад байна. Мөн сөрөг хүчнээс Л.Гантөмөр, О.Алтангэрэл, Г.Очирбат, Ц.Туваан тэргүүтэй АН-ын гишүүд болон Хүн намаас  Т.Доржханд, Б.Найдалаа, Эвслээс Н.Номтойбаяр нарын засгийн газрыг унагаах бичигт гарын үсэг зурсан гэх мэдээлэл байна.

64 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд УИХ-ын даргыг огцруулах бичгийг өргөн барих нөхцөл бүрдэнэ

 Нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр зуруулж эхлэсэн. Огцруулах бичигт 64 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих нөхцөл бүрдэнэ. Уг бичигт Засгийн газрынхаа талд үлдсэн Н.Учрал, Б.Батцэцэг , С.Бямбацогт , Б.Жавхлан , Г.Дамдинням , Д.Батлут, Б.Батбаатар , П.Наранбаяр , Ч.Ундрам , Э.Бат-Амгалан , Ж.Энхбаяр , Э.Батшугар , Ж.Чинбүрэн  нарын гишүүд нэгдэх прогноз байна. Мөн сөрөг хүчнээс  О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Ж.Баярмаа, П.Батчимэг тэргүүтэй гишүүд гарын үсэг зурсан гэх. УИХ дахь АН-ын бүлэг 20:22 -иор үзэл бодол зөрүүтэй байгаа гэх мэдээлэл бий.

Нөгөө талд УИХ-ын даргыг огцруулах, чөлөөлөх бичгийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн бланк дээр зуруулж эхэлсэн. Огцруулах бичигт 64 гишүүн гарын үсэг зурсан тохиолдолд өргөн барих нөхцөл бүрдэнэ.

Уг бичигт Засгийн газрынхаа талд үлдсэн Н.Учрал, Б.Батцэцэг , С.Бямбацогт , Б.Жавхлан , Г.Дамдинням , Д.Батлут, Б.Батбаатар , П.Наранбаяр , Ч.Ундрам , Э.Бат-Амгалан , Ж.Энхбаяр , Э.Батшугар , Ж.Чинбүрэн нарын гишүүд нэгдэх прогноз байна. Мөн сөрөг хүчнээс О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, С.Эрдэнэболд, Ц.Баатархүү, Ж.Баярмаа, П.Батчимэг тэргүүтэй гишүүд гарын үсэг зурсан гэх. УИХ дахь АН-ын бүлэг 20:22 -иор үзэл бодол зөрүүтэй байгаа гэх мэдээлэл бий.


5
angry
0
care
5
haha
2
liked
0
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18