​Мэдээллийн технологийн үндэсний парк 14 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллах боломж нээгдлээ​

Л.Бямбажав
2025/10/06

2025 оны 3-р сарын 31-ний 22:35 цагт Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Мэдээллийн технологийн Үндэсний Парк (МТҮП) болон Өргөө-2 кино театрын хооронд үүссэн өмчлөлийн маргааныг МТҮП-ийн талд шийдвэрлэсэн тухай албан ёсоор мэдэгдсэн билээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу МТҮП нь хууль ёсныхоо дагуу өмчлөлийн байрныхаа эзэмшлийг буцаан авах эрхтэй гэж тогтоож, Өргөө-2 кино театрыг албадан чөлөөлөх шийдвэр гаргасан юм.
Үүний дараа Нью Тур Сафарис ХХК давж заалдсан бөгөөд 2025 оны 10-р сарын 3-нд Дээд шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргалаа. Ингэснээр Мэдээллийн технологийн Үндэсний Парк 14 жилийн дараа бүрэн хүч чадлаараа ажиллах, шинэ технологи, инновацын экосистемийг бүрдүүлэх боломж нээлттэй боллоо.
Энэхүү шүүхийн шийдвэр нь зөвхөн өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн үйл явдал биш бөгөөд Монгол Улсын технологийн салбарын хөгжил, дижитал инновац, стартап экосистемийн урагшлах хөшүүрэг болох чухал алхам юм.
МТҮП нь цаашид төр, хувийн хэвшил, стартап байгууллагууд болон олон улсын түнш байгууллагуудтай хамтран, шинэ санаачилга, судалгаа, боловсрол, технологийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих бодит орон зайг бүрдүүлэхээр зорьж байна.


1
angry
0
care
0
haha
19
liked
4
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18