Өнгөрсөн 7 хоногт 652 хэргийг прокурорын байгууллагад шилжүүлжээ

Л.Бямбажав
2025/10/06

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээл өглөө. 

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 9 сарын байдлаар 92.264 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 652 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

      Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл

  • Хүний амь насыг хохироосон 12,
  • Бусдын биед халдаж, хохирол учруулсан 274,
  • Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19,
  • Өмчлөх эрхийн эсрэг 179,
  • Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 7,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг 13,
  • Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 130, бусад төрөлд хамаарах 19 хэрэг байна.

Мөн Бусдын эд хөрөнгийг авахаар хууль бусаар хорьж 4 хоногийн туршид хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн этгээгүүдийн үйлдлийг шүүхэд шилжүүллээУг хэргийн талаарх мэдээлэл нь цагдаагийн байгууллагад 2022 онд бүртгэгдсэн байна. Цагдаагийн байгууллагаас “2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах обьектуудад иргэн “Б”, “Ч” нарыг мөнгө өгөхгүй бол өөрт нь болон гэр бүлийн гишүүдэд нь хохирол учруулахаар заналхийлж, бие мах бодид нь хүч хэрэглэсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж, хэрэгт нотлогдвол зохих нөхцөл байдлыг тогтоож, Б зэрэг нэр бүхий 4 этгээдийн хүнийг хууль бусаар хорьсон, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авахаар хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйл, 13.4 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, хэргийг энэ оны 10 дугаар сарын 03-ны өдөр прокурорын байгууллагад  шилжүүллээ.Он гарсанаас хойш цагдаагийн байгууллагаас хүнийг хууль бусаар хорьсон -, бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн- хэргийг тус тус шалгасан байна.Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 156.137 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 155.868 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 4.106,

Танхайрах 274

Хүний биед халдах 338

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 348,

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 148.921 бусад 1.881 зөрчил байна.

Дээрх 155.868 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл

- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 357,

-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 174,

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 709 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 154.628 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 80 иргэнд 23,500,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 279 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 4669 иргэнийг 6.915.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.    


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 20 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 21 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18