БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Ц.Цэрэнбадам
2025/10/03

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд говь, хангайн бүсэд байгаль экологид нийцсэн модлог ургамлыг үе шаттай тарьж байна.

Энэ хүрээнд БНСУ-ын “Юхан” корпорац “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт ойн түймэрт өртөж доройтсон ойг нөхөн сэргээх, ойжуулах төсөл хамтран хэрэгжүүлэхээр  2025 оны есдүгээр сарын 30-ны өдөр мод тарилаа. Төслийн хүрээнд 2030 он хүртэл түймэрт өртсөн 75 га талбайг ойжуулах бөгөөд цаашид 3000 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү төслийн хүрээнд “Юхан” корпорац нийт 200 сая воны хөрөнгө оруулалт хийж, жилд дунджаар 36 мянган ширхэг мод тарьж ургуулах юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны санаачилгын дагуу Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага нь “Юхан” корпорацын санхүүгийн дэмжлэгтэйгээр Ойн газар, “Тэрбум мод” ТББ-тай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.

“Юхан” корпорацын охин компани болох “Юхан Кимберли” компани 2003 оноос Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолбор газарт 10 жилийн хугацаанд 3,250 га талбайд 10 сая мод тарьж ургуулсан. Үүний зэрэгцээ ойжуулсан талбайн арчилгаа, хамгаалал, байгаль орчны боловсрол олгох, нутгийн иргэдийн оролцоог хангах замаар таримал ойн менежментийг сайжруулахаар 20 гаруй жил идэвхтэй ажиллаж байна.

Төв аймгийн Батсүмбэр сумын ойн санд 1978, 1996, 2013, 2017 онд гарсан түймрийн улмаас 18,000 га талбай өртсөн юм.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18