Д.Амарбаясгалан: Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй

Ц.Цэрэнбадам
2025/10/02

Д.Амарбаясгалан: Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр "МАН-ын бага хурлын гишүүдийн үнэмлэхгүй олонхын саналаар намын даргаар миний бие сонгогдсон. Сонгуульд хамт өрсөлдсөн журмын нөхөд маань ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй, намайг гүтгэж, олон нийтийг төөрөгдүүлж байна. 

Хэвлэл мэдээллээр, намайг нүүрсний хулгайч хэмээн зарлаж явсан хүнийг/Б.Энхбаяр/ ХЗДХ-ийн сайдаар томилох мэдэгдлийг хийсэн. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд нүүрсчин болгох гэж гүтгэж байсны учиг одоо тайлагдлаа, эцэст нь тэр сайдын албан тушаалаар шагнагдаж байна. Өнгөрсөн хугацаанд би гэмт хэрэгт холбогдож, гэрчийн мэдүүлэг өгч байсан удаагүй. Би ЦЕГ-т намайг гүтгэсэн асуудлаар гомдол гаргасан. Үүний дагуу ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатарт хандан хүсэлтийн дагуу яаралтай шуурхай ажиллахыг хүссэн. Гэтэл магадгүй гомдлын хариуг өгүүлэхгүйн тулд улс төрийн дарамт үзүүлж байгаа байж болзошгүй байна. Энэ оны 3 дугаар сарын 2-ны өдөр талийгаач болсон этгээдтэй холбоотой хэрэгт хэрэг үүсгэхээс татгалзсан хариуг өгчээ. Өөрөөр хэлбэл прокуророос хэргийг хаасан. Ар гэрийнх нь зүгээс "цагдаагийн газраас гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэх үндэслэл тогтоогдоогүй, ном журмынх нь дагуу сүүлийн замд үдсэн" гэсэн мэдээлэл хийсэн. Нөгөөтээгүүр намайг энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг аваагүйг хариуцлагатайгаар мэдэгдье.

Намайг гүтгэсэн этгээд "Д.Амарбаясгалан 30 сая ам.долларыг авсан, хүний амь хөнөөсөн" гэж хэлсэн. Би 4 хүүхдийн эцэг хүн. Би улс төрчдийн шунал, эрх мэдлээс болж гүтгэгдэж доромжлогдох учиргүй" гэв. 



3
angry
1
care
6
haha
2
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18