Хан-Уул дүүргийн 1, 15 дугаар хороо, Чимэд-Осорын гудамж, 75 дугаар сургуулийн зүүн уулзвараас Энхтайван хотхон хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр/2025.10.02/ орой 21:00 цагт хааж, засвар, шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэнэ. Тус авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 3-ны 06:00 цагт нээх юм.
Энэ хугацаанд жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Эх сурвалж: НЗХГ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна