Монголд охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн ноцтой зөрчил ихээр гардаг. Судалгаагаар хамтрагчтай байсан 15-49 насны эмэгтэйчүүдийн 57.9 хувь нь амьдралдаа хүчирхийллийн аль нэг хэлбэрт өртөж байсан бол 31.2 хувь нь дотны хамтрагчийн зүгээс үйлдсэн бие махбодын болон бэлгийн хүчирхийлэлд дор хаяж нэг удаа өртөж байжээ. Түүнчлэн, 15 наснаасаа хойш эмэгтэйчүүдийн 14 хувь нь бусдын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан бол 10.7 хувь нь 15 нас хүрэхээсээ өмнө бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна