Гэмтсэн дулааны шугамуудыг нэмэлт баг гаргаж засварлахаар болжээ

О.Шүрэнцэцэг
2025/09/29

Нийслэлийн зарим дүүрэгт дулааны шугам гэмтсэнээс айл өрхүүд дулаангүй болоод байгаа. Энэ талаар УБОАА-ны дарга Г.Батзориг "Хувийн орон сууцны конторуудыг иргэд, хувийн ААН-үүд дураараа дулааны шугам тавьдаг. Гэвч шугам нь цоороод гэмтэл гарахаар хариуцах эзэнгүй болдог. Эцэст нь нийслэлийн орон сууцны контор болон УСУГ, УБДТ компанийнхэн очиж засварладаг. Орон сууцны хувийн 54 конторыг Эрчим хүчний зохицуулах хорооноос шилжүүлж өгөх эсэх нь тодорхой бус байна. Эдгээр хувийн конторыг нийслэлийг хариуцуулбал нэгтгээд нэг болгох асуудлаа шийднэ. Орон сууцны хувийн 54 контор, нийслэлийн нэг контор бий. Хувийн конторуудын өр төлбөрийн үлдэгдэлтэйгээс дулаанд холбогдохгүй байгаад иргэд УБОАА-нд гомдол гаргаж байгаа юм. Мөн шугам гэмтсэнээс халуун усгүй олон айл байна. ОСНААУГ-аас нэмэлт бригад гарган гэмтсэн шугамыг засварлаж, халуун ус, дулааныг холбож үүргийг өгч байна. Нийслэлийн хэмжээнд дулаан, цэвэр бохир усны шугамын 50 орчим хувь нь ашиглалтын хугацаа нь дууссан, наслалт өндөр болж байна. Өнгөрсөн жилд 12 магистрал шугамд, 110 орчим байршлын салаалсан шугамд гэмтэл гарсан. Жил бүрийн төсөвт мөнгө тусгаж ус, дулааны шугамыг солих ажлуудыг яаралтай хийнэ" гэж мэдээллээ.


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18