УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Засгийн газрыг Үндсэн хуулийн цэцэд өгнө

О.Шүрэнцэцэг
2025/09/26

Монгол Улсын Засгийн газар улсын төсөвт 200 тэрбум төгрөг төвлөрүүлэх боломжийг тасалдуулсан тогтоол гаргаж, Үндсэн хууль болон холбогдох хуулиудыг зөрчсөн болохыг УИХ-ын гишүүн П.Сайнзориг мэдэгдэж, Засгийн газрыг Цэцэд өгөхөө зарлалаа.

Тэрбээр “Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/-ийн асуудлаар асуулга тавьж байна. Монгол Улсын иргэд байгалийнхаа баялгийн үр өгөөөжөөс АМНАТ болон бусад татварын бодлогоор үр өгөөж хүртэх боломжийг маш олон жил ярьж байгаа. Дээрээс нь
төсвийн орлого хэдэн их наядаар тасраад хүнд нөхцөлд Засгийн газар АМНАТ-ийг явцуу эрх ашгийг хангах байдлаар өөрчилж, 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-өөр экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж болзошгүй тогтоол балсан байна

Монгол Улсын Дээд шүүхээс 2025 оны хоёрдугаар сарын 3-нд Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёдугаар хавсралтаар баталсан жонштой холбоотой хэсгийг зургаан сарын дотор шинэчлэх үүрэг өгсөн. Гэтэл Засгийн газар үүнийг далимдуулаад энэ оныг дуустал буюу дөрвөн сар үйлчлэх тогтоол баталсан. Үүгээрээ АМНАТ-ийн аргачлалыг явцуу байдлаар өөрчилж тодорхой компаниудад давуу байдал олголоо. Засгийн газрын энэ шийдвэр холбогдох хууль болон Үндсэн хуулийг
зөрчсөн. Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын хуульд АМНАТ-ийн хувийг тооцох эрхийг Засгийн газар эдэлдэг ч энэ эрхээ давуулан ашигласан. Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-нд баталсан хоёрхон өгүүлбэртэй тогтоолоор уул уурхайн биржээс ухарсан нөхцөл байдал үүсээд байна. Өнөөдөр биржийн дундаж үнэ тээвэртэйгээ 90.3 ам.доллар байгаа. Харин хилийн цаана Ганцмод дээр 135 ам.доллар байна. Үүний зөрүү болох 46 ам.долларт АМНАТ-ийн 5 хувийг төлөхгүй байж болно гэсэн тогтоол гаргасан. Өөрөөр хэлбэл, тонн тутамд 2-3 ам.доллар төлөх шаардлагагүй гэсэн тогтоол гарсан байна.

Монгол Улс энэ оны сүүлч гэхэд 80 сая тонн нүүрс гаргах зорилт тавьсан. Тэгэхээр Засгийн газрын тогтоолоор 7.5 сая тонн нүүрсийг биржээр арилжсан тохиолдолд 22.5 сая тонн нүүрсийг шууд гэрээ хийх замаар биржийн доогуур үнээр АМНАТ тооцох байдал руу орж байгаа юм. Ингэж тооцоход 150-200 тэрбум төгрөгөөр яригдах татварын орлого олох боломж алга болж байгаа юм.

Төсөв хүрэхгүй байхад ингэж болох уу. Яагаад илтэд хууль зөрчсөн тогтоолыг Засгийн газар гаргасан бэ? Төсвийн тухай хуульд төсвийн жилийн дундуур орлого бууруулах аливаа шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг дараагийн жилээс хэрэгжүүлэх зарчим байдаг. Тэгэхээр Үндсэн хууль, Ашигт малмал, Татвар, Төсвийн хуулиудыг зөрчсөн аргачлалыг Монгол Улсын Засгийн газар наймдугаар сарын 20-нд гаргасан. Энэ асуудлаар Засгийн газарт асуулга тавьсан. Асуулгын хариунаас шалтгаалж Засгийн газрыг Монгол Улсын Цэцэд өгөх асуудлыг шийднэ. Монгол Улсын төсөвт орох орлогоос хумсалж болохгүй. Засгийн газар энэ асуудлыг засахгүй бол Цэцэд өгнө. Уул уурхайн сайдад хариуцлага тооцох асуудлыг хөндөх болно” хэмээн мэдэгдсэн юм. 


0
angry
0
care
1
haha
1
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18