НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь буцаан олгодог системийг нэвтрүүлнэ

Ц.Цэрэнбадам
2025/09/24

Шинэ Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудаа Ерөнхий сайд Г.Занданшатар танилцууллаа. 

Инфляц тогтворжсон. 7-р сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсан бол наймдугаарр сард 52 тэрбумын ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн.

2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн
 Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагыг танасан. Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг, нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг, хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн. Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. 
Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо

Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллараар өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар өссөн. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан.

НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгов

Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн. Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.

Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ 2 сая төгрөгийн буцаан авалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвийн шинэчлэл юм.



0
angry
0
care
5
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18