Д.Амарбаясгалан: Шинэчлэл гэж илээд өнгөрөхийг хэлэх үү эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно

Ц.Цэрэнбадам
2025/09/22

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн “Төр удирдах тухай” номыг монгол хэлнээ хөрвүүлэн, уншигчдын хүртээл болголоо. Тус номыг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэмжлэгээр “Нэпко” ХХК-д хэвлүүлсэн бөгөөд зохиогч нээлтээ хийснээс жилийн дараа ийнхүү Монголын уншигчдын гарт хүргэж байгаа юм. “Нэпко” ХХК-ийн зүгээс УИХ-ын дарга Д.Амарбаясгалантай зөвшилцсөний үндсэн дээр ийнхүү тус номын орчуулгын зохион байгуулагчаар ажилласан байна. Номын нээлтэд “Нэпко” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр, зохиолч, редактор Б.Цэнддоо нар болон төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, УИХ-ын гишүүд хүрэлцэн ирлээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тус номыг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллагчийн хувиар нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн бөгөөд номын өмнөх үгийг бичихдээ хоёр зүйлийг тодотгосноо ярьж байлаа. Тэрбээр “Нэгдүгээрт, хууль эрх зүйн орчин нэн ойлгомжтой байсан цагт ард иргэд эрх тэгш амьдрах боломж бүрддэг гэдгийг энэ номоос ойлгож болно. Монгол Улсын ес дэх удаагийн парламент 126 гишүүнтэйгээр бүрдсэн. Бидний бодлогын ажил маань хуулийн гурван төгөлдөршил буюу хүн төвтэй, эрх тэгш амьдрах боломжийг бүрдүүлсэн хуулийн орчинтой болох зорилгыг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна. Ийнхүү бидний дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа бодлого маань энэ номын агуулгатай нийцэж байна хэмээн дүгнэсэн. Хоёрдугаарт, цаг хугацаа болгонд төр нь ард түмэн, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө өөр өөрсдийнхөө хүчин чармайлтыг гарган зүтгэж ирсэн байдаг. Бид өнгөрсөн цаг хугацааг буруутгах ямар ч аргагүй. Шилжилтийн цаг мөч бүхэнд бүх хүчээ сорьж байсан нь ч ойлгомжтой. Гэхдээ цаг үргэлж шинэчлэгдэж, цаг үргэлж өөрчлөгдөж байх ёстой гэдэг үзэл санааг бид тээж явсан. Энэ утгаараа үе үеийн УИХ, Засгийн газар шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхийг зорилго болгон ажилладаг. Гэхдээ шинэчлэл гэдэг өөрөө илээд өнгөрөх төдий байх юм уу эсвэл цоо шинээр дахин бүтээхийг хэлэх юм уу гэдгийг энэ номоос харж болно” гээд өнөөдрийн бидний асуудал ч яг энэ номд өгүүлж байгаагаар төрийн институцийн хөгжил, төрдөө итгэж байгаа ард түмний итгэл хоёрын хоорондын холбоо зориг, зүрх, зүтгэл гэдэг гурван зүйл дээр яаж тогтдог юм бэ гэдгийг ч харуулж байгаа хэмээн тодотголоо.
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 1999 оноос ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэхэд багагүй хугацаанд өөрийн хувь нэмрийг зарцуулсан бөгөөд Баабар гуайн “Нүүдэл суудал”, “Монголын нууц товчоо” зэрэг номыг хэвлэн тарааж байсан дурсамжаа хуваалцлаа. Ийнхүү түүний амьдрал өнөөдөр ч номтой холбогдсон хэвээр байгааг тодотгож байв.
Тони Блэйр энэ номоо нэгтгэн бичихдээ өөрийнхөө олсон ололт, тэр ололтыг олоход тусалсан ямар бодлого байв гэдгийг илүү тоймлож, энэ цагийн болон ирээдүй цагийн төрийн, нийгмийн удирдагч болох хүсэлтэй олон нөхдөд зориулан гаргасан бүтээл гэдгээрээ онцлогтой. Номын тухайд өөрийнхөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргаж байсан “Гуравдагч зам” гэж яг юу байсанд илүү төвлөрсөн төдийгүй төр бол ард түмний өмнө асар өндөр үүрэг хариуцлага хүлээн ажилладаг, төр өөрөө ард түмнийхээ амьдралд нийцсэн бодлого шийдвэр гаргаж, хэрэгжилт бодит үр дүнг нь үзэхэд юу нь чухал байдгийг илүү тодруулж бичсэнээрээ онцлогтой.
“Тони Блэйрийн хийж чадсан нэг том зүйл нь улс төрийн нам, улс төр гэдэг бол нийгмийнхээ хөгжил дэвшлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлогыг гаргаж чаддаг байх ёстой юм гэдгийг анхлан тунхаглаж байсан юм. Цаг хугацаа болгон түүхийг бүтээж үлдээж байдаг. Тэр түүхийг хэрхэн бүтээж үлдээх вэ гэдэг нь тухайн цаг үеийн улстөрчдөөс ихээхэн хамаардаг гэдэг нь нэн ойлгомжтой. Тэгвэл яг энэ цаг үед бид юун дээр илүү төвлөрч, юуг илүү чухалд авч үзэж, юуг нь хамтдаа яаж шийдвэрлэж, улс эх орондоо өөрчлөлт шинэчлэлийг авчирч чадах вэ гэдгийг ойлгоход энэ ном тус нэмэр болно” хэмээн УИХ-ын дарга онцоллоо.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18