Монгол-Солонгосын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтад Хөгжлийн банкны удирдлагууд оролцож байна

Ц.Цэрэнбадам
2025/09/22

“Монгол-Солонгосын чухал ашигт малтмал, уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт-2025” БНСУ-ын Сөүл хотод өнөөдөр (2025.09.22) болж байна. “Ирээдүйн эдийн засгийн түншлэл ба тогтвортой хөрөнгө оруулалт” уриатай, хоёр орны төр, хувийн хэвшлийнхэн уул уурхайн салбар, чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, шинэ хөрөнгө оруулалтын боломжийг нээхэд чиглэсэн эл чуулга уулзалтын үеэр Эдийн засаг, хөгжлийн яамны Хөрөнгө оруулалтын бодлогын газрын дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Анар “Монгол Улсын худалдаа, хөрөнгө оруулалтын бодлого, өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавилаа.


Мөн Хөгжлийн банкийг төлөөлж Тэргүүн дэд захирал Х.Эрдэнэбаатар “Эдийн засгийн хамтын ажиллагаанд Монгол Улсын Хөгжлийн банкны оролцоо” сэдвээр илтгэл тавих үеэрээ банкны үйл ажиллагааны талаар танилцуулж, БНСУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг тодотголоо.

Эл чуулга уулзалтын үеэр Хөгжлийн банк, “Korea investment securities” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулав. Энэ нь манай улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах боломж бүрдүүлэхэд ач холбогдолтой юм.

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18