Солонгост уул уурхайн 500 инженер бэлтгэнэ

Ц.Цэрэнбадам
2025/09/22

Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын хамт Монгол-Солонгосын ‘Чухал эрдэс ба уул уурхайн форум’-д оролцож байна. Самсунг, KOMIR KIGAM, Чонбук их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компаниудтай хамтарч ажиллана. Уул уурхай, ялангуяа чухал эрдэс хайх, олборлох, боловсруулахад хөрөнгө оруулах, технологи нэвтрүүлэх, мэргэжилтэн бэлтгэхэд хамтарна.  Форумын үеэр олон талын хамтын ажиллагааны талаар нээлттэй ярилцаж, санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ хүрээнд,  


May be an image of 2 people and text

•Samsung групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээ байгууллаа.

• Чонбук Үндэсний их сургуульд 500 монгол оюутан сургаж, олон улсын түвшний инженер бэлтгэнэ.

• KIGAM хүрээлэнтэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллана.

• Korea Investment & Securities (Asia) компанитай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татна.

• Монгол улсад ажилласан туршлагатай KOMIR корпорац уул уурхайн нөхөн сэргээлтийн төслүүдээ үргэлжлүүлнэ.

Эдийн засаг, хөгжлийн яам Европ, Азийн улсуудаас хөрөнгө оруулалт татах, шинэ гарц нээх талаар онцлон анхаарч байна. 


2
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18