Улаанбурхан өвчний дархлаажуулалт 65 хувьтай үргэлжилж байна

Ц.Цэрэнбадам
2025/09/22

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн улаанбурхан өвчний нөхцөл байдлын мэдээллээр улсын хэмжээнд 13487 батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнээс эдгэрсэн 13467 байгаа бол эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоо, гэрээр эмчлүүлж буй дөрвөн өвчтөн байна. Харин улаанбурхан өвчнөөр 11 өвчтөн нас баржээ. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй долоон тохиолдлын зургаа нь биеийн байдал дунд, нэг хүнд өвчтөн байна.

Тус өвчлөлийг насны бүлгээр авч үзвэл 10-14 насны 5052 хүүхэд байгаа бол 0-4 насны 3098 хүүхэд байгаа аж. Харин 5-9 насныхны дунд улаанбурхан өвчний 1736 тохиолдол бүртгэгджээ.

Эрүүл мэндийн яамаас хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай гэж тооцоолж байв. Үүнтэй холбогдуулж улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал С.Энхболдоос тодруулахад, “Өнөөдрийн байдлаар улаанбурхан өвчний дэгдэлт Монгол Улсын хэмжээнд өмнөх саруудтай харьцуулж харахад буурсан. Тухайлбал, сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 2-3 тохиолдол бүртгэгдэж байгаа. Сургууль, цэцэрлэг эхэлсэнтэй холбогдуулан улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байсан боловч нөхөн дархлаажуулалтад хамрагдсан учраас дэгдэлт буурсан гэж харж байна. Өнөөдрийн байдлаар дархлаажуулалтын хамрагдалт 65 хувьтай явагдаж байна” гэлээ.

Үүнээс гадна дархлаажуулалтын тунд бүрэн хамрагдаагүй болон өмнө нь улаанбурхан өвчин тусч байгаагүй бага насны хүүхэд өвчлөх магадлал өндөр гэж үзэж байгаа аж. Тус өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол хоёр тунт вакцин тул иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг албаныхан уриалж байна.


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18