Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилна”

Ц.Цэрэнбадам
2025/09/18

2025 оны есдүгээр сарын 19–26-ны өдрүүдэд Монгол орны өнцөг булан бүрд “Монголын технологийн 7 хоног – TechWeek 2025” нэгэн зэрэг өрнөж, дижитал шилжилтийн цоо шинэ уур амьсгалыг мэдрүүлэх гэж байна.

 Хувийн хэвшлийн байгууллагуудын энэхүү санаачилгыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон Мэдээллийн технологийн үндэсний парк дэмжин ажиллаж байна.

 Энэ бол зөвхөн нэгэн арга хэмжээ бус, харин Монгол Улсын технологийн салбарын хамгийн том цугларалт бөгөөд:

  • Инновац, дижитал шийдэл – шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг танилцуулах
  • Мэдлэг, туршлага – мэргэжилтнүүд, салбарын лидерүүдийн хэлэлцүүлэг
  • Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа – гарааны бизнес, томоохон компаниудын уулзалт
  • Бодлого, чиг хандлага – салбарын хөгжлийн ирээдүйг тодорхойлох

гэсэн өргөн хүрээнд “TECHWEEK” гэсэн малгай дор зохион байгуулагдана. 

Дэлхийн жишгийг Монголд нутагшуулав

 

TechWeek бол Монголд анх удаа зохион байгуулагдаж буй, олон улсын түвшний арга хэмжээг эх орондоо нутагшуулж буй жишиг юм. Лондон, Сингапур, АНУ-д өрнөдөг Tech Week цувралын жишгийг Монголд нутагшуулснаар:

  • Монголын стартапууд дэлхийн зах зээлд гарах хаалга нээгдэнэ.
  • Олон улсын хөрөнгө оруулагчид Монголын шинэ технологийн экосистемтэй холбогдоно.
  • Залуус дэлхийтэй өрсөлдөх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлнэ.

Та хэрхэн нэгдэх вэ?

TechWeek-ийн албан ёсны вебсайт болох tech-week.mn-д зочилж,

  • Зохион байгуулагдах арга хэмжээний хуваарийг харах боломжтой
  • Хөтөлбөртэй танилцаж өөрт тохирсон эвентээ сонгох
  • Салбарын лидерүүдтэй уулзах боломжийг бүү алдаарай!

Яагаад TechWeek 2025 онцгой вэ?

  • Монголын бүх аймаг, нийслэлд зэрэг өрнөх үндэсний хэмжээний дижитал хөдөлгөөн
  • Бүх салбарт хамааралтай технологийн чиг хандлага, шийдэл, мэдлэгийн солилцоо
  • Ирээдүйн хөгжлийг тодорхойлох бодлого ба хөрөнгө оруулалтын хэлэлцүүлэг

Маргаашаас эхлэн Монгол орон даяар дижитал ертөнц “амилж”, таныг ирээдүйн хөгжилд нэг алхам ойртуулна.

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18