Өндөршил сумын эрүүл мэндийн төвийн барилга эрүүл мэндэд хохирол учрах хэмжээнд очжээ

Ц.Цэрэнбадам
2025/09/18

Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн барилга нь 1988 онд ашиглалтад орсон бөгөөд хана нь нэвт цууралт өгсөн, дээврээс гоождог, цонх, хана, шал таазны дулаан алдагдал ихтэй, сантехник болон цахилгаан монтаж муудсан дотроо ус, бохирын системгүй учир хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчид төдийгүй эмч, сувилагч эмнэлэгийн байгууллагын ажилчдын ажиллах орчин нөхцөл асар хүндэрч цаашид энэ барилгад үйл ажиллагаагаа үргэлжлүүлвэл хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрах хэмжээнд очсон. 

Тус эмнэлгийн барилгаас шалтгаалж өвөлдөө эмчлүүлэгч нар эмнэлэгт бус гэрийн эмчилгээ авдаг. Иргэд сумынхаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлбэл нэмэлт цахилгаан халаагуур, тень болон дулаан хөнжил, зузаан үстэй хувцас бэлтгэдэг хүнд нөхцөлтэй.
Мөн Дундговь аймгийн Өндөршил сум нь алслагдмал сум бөгөөд аймгаасаа 196 км алслагдмал хамгийн ойр 2 дах шатлалын эмнэлэг болох Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг хүртэлх зай шороон замаар 140 км.

Уг барилгыг цаашид ашиглах боломжгүй учраас аймгийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын газар зэрэг байгууллагуудад 2019 оноос хойш уламжилж 2025 онд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 10 ортой шинэ Эрүүл мэндийн төвийн барилгыг зураг төсвийг хийлгэж магадлалаар баталгаажуулсан.

Улсын төсөвт иргэдийн оролцоог хангах санал асуулгад сумын иргэд саналаа өгсөн.
Мөн сумын ЗДТГазар болон аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн ЗДТГазрын хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэнгүүд улсын төсвийн нэгдсэн мэдээллийн сангийн цахим системд хууль, журмын дагуу мэдээллийг шивж оруулсан.
Төсвийн хөрөнгө оруулалтын хууль журмын дагуу цахим системд шивж оруулан яаманд хүргүүлсэн боловч 2026 оны улсын төсвийн төслийн жагсаалтад ороогүй байна.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
7
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18