Намрын чуулганы нээлтээр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан юуг онцлов?

О.Шүрэнцэцэг
2025/09/16

Байнгын ажиллагаатай парламентын 35 жилийн ойтой давхацсан УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн Д.Амарбаясгалан даргын үг маш олон асуудлыг багтааснаараа онцлог байлаа. Учир нь тэр энэ өдөр үе үеийн парламентын дарга, гишүүд, Засгийн газрын тэргүүн нарт хандаж иргэнийхээ төлөө ажиллахыг сануулсан нь анхаарал татав. УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэлсэн үгнээс харвал 11 байнгын хороогоо 8 болгож танасан парламент эрх зүйн гурван төгөлдөршлөө үргэлжлүүлнэ. Хүн төвт бодлогынхоо хүрээнд хөрсөн дээрээ бууж ажиллахаа илэрхийлчихлээ. Зуншлага тааруу газар нутагт өвөлжилтдөө бэлтгэх, улс даяараа эрчим хүчний бэлэн байдлаа хангах, салбар бүр хариуцлагатай ажиллахыг Засгийн газарт анхааруулсан. Харин хууль тогтоох дээд байгууллагын зүгээс хаврын чуулганаар баталсан төрийн үйлчилгээнд процессын дахин инженерчлэл явуулах тогтоолын хэрэгжилтэд хяналт тавина. Эрчим хүч, татвар, нийгмийн даатгалын салбарт эрх зүйн шинэчлэл хийнэ. Тэр бүү хэл, хүн амын дунд хорт хавдрын өвчлөлийн суурь гэгдэж байгаа Д аминдэмийн дутагдлыг хүүхэд багачуулд нөхөхөөс эхлээд үдийн хоол хөтөлбөрийн төсвийг нэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээг чанаржуулахад бодлого явуулна гэсэн юм. Төр бизнесийн орчинд өрсөлддөг, хувийн хэвшил дангаар гүйцэтгэх боломжтой ажилд хошуу дүрдэг байдлыг таслан зогсооно гэдгээ ч тунхаглан зарлачихлаа. Олон жил гацсан хөгжлийн саад тушаа, өмнөх нийгмээс улбаалсан хоцрогдсон арга барилыг хална гэсэн УИХ-ын даргын мэдэгдэл ч сонирхолтой. Түүний үгэнд 1,3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг Засгийн газраас оруулж ирснийг УИХ-ын гишүүд анхааралдаа авах ёстойг сануулав. Энэ бол Засгийн газрын 2026 оны улсын төсвийг гишүүд тийм ч амархан “кнопдчихгүй” гэдгийг хэлж байна. Хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, ирэх оны төсвийг өмнөхөөсөө олон үе шаттай буюу иргэд, олон нийтэд нээлттэй хэлэлцүүлэхийн тулд ийнхүү энэ парламент 2 дахь намрын чуулганаа анх удаа хагас сараар наашлуулж нээлээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18