Өнөөдөр олон улсын ардчиллын өдөр

Ц.Цэрэнбадам
2025/09/15

Н.Ганибал: Дотооддоо өрнөсөн асуудлаасаа болж манай нам өөрсдийн үнэт зүйл, үзэл санааны манлайллаа тодорхой хугацаанд орхигдуулсан. Тэр цаг хугацаа бол Монголын ардчилалд тодорхой орон зай, үзэл санааны өөрчлөлт дутагдсан он жилүүд байсан


Олон улсын ардчиллын өдөр”-ийг тохиолдуулан ардчиллын үнэт зүйлсийг бататгах, бэхжүүлэх, Монголын ардчиллын 35 жилийн ололт амжилтаа цэгнэж, ирээдүйн зорилгоо хэлэлцэхээр Ардчилсан намын төлөөллүүд өнөөдөр Хэнтий аймагт чуулж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал “Өнгөрсөн найман жилийн хугацаанд дотооддоо өрнөсөн асуудлаас болж манай нам өөрсдийн үнэт зүйл, үзэл санааны манлайллаа орхигдуулсан. Тэрхүү орхигдуулсан цаг үе бол зөвхөн Ардчилсан намын цаг хугацаа байгаагүй. Монголын ардчилалд тодорхой орон зай дутагдсан, үзэл санааны өөрчлөлт Монголд дутагдсан он жилүүд байсан. Аливаа улс төрийн намууд дотоод эв нэгдлээ байнга хангаж байх ёстой. Дотоодын тэмцэл нь зөвхөн тухайн намын асуудал биш, улс орны асуудал болдог. Өнөөдөр Монголын улс төрийн зарим намууд дотоод нэгдэлгүй, хоорондоо муудсан, бие биен рүүгээ дайрсан байдалтай байна. Үүнийг манай нам мэдэрч туулсан, гашуун туршлага бий. Тиймээс улс төрийн намд эв нэгдэл юу юунаас илүү чухал. Мөн үзэл санаагаа, үйл хэргээ, Монгол Улсын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хувийн өмчийг хамгаалах, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлэхийн төлөө Монголын бүх улс төрийн намууд тэргүүн зорилгоо болгож ажиллах ёстой.

Лу.Гантөмөр дарга бол манай намын эв нэгдлийг хангаж чадсан хүн. Бид одоо О.Цогтгэрэл даргатайгаар “эрх чөлөөний эргэлтийн үед”-ээ ирээд байна. Тиймээс бид үйл хэргийнхээ бэлгэшээлийг бодож Их Монгол Улсын гал голомт, эзэн Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгаас Ардчилсан нам үзэл санааны эргэлт, ардчиллын үнэт зүйлийг бэхжүүлж, дэлгэрүүлэхээр өнөөдөр чуулж байна.

2007 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн есдүгээр сарын 15-ны өдөр “Олон улсын ардчиллын өдөр” хэмээн тэмдэглэж байхаар тогтсон. Дэлхий нийтээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, бэхжүүлэхэд төвлөрч байна. 2008 оноос дэлхийн улс орнууд “Олон улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Бид  энд ардчиллын үзэл санаа, үйл хэргийн сэдвээр илтгэл хэлэлцүүлэг өрнүүлж байна. Маргааш Азийн баруун төвийн намуудын эмэгтэй гишүүдийг хүлээн авна. Ардчиллыг хамгаалах үйл хэргийг бусад улс орнууд хэрхэн яаж хэрэгжүүлж байгаа талаар санал солилцохоор төлөвлөсөн. Энэ мэтээр бид шат дараалсан олон уулзалтыг хийхээр төлөвлөсөн” хэмээв.

 


1
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18