​Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид: Намайг АТГ-аас шалгаж хорьсон зүйл байгүй

Ц.Цэрэнбадам
2025/09/15

Архангай аймгийн засаг дарга Б.Цэрэннадмид намайг АТГ-аас шалгаж хорьсон зүйл байгүй гэж мэдэгдэв. 

МЭДЭГДЭЛ
Сүүлийн үед миний биеийг Авлигатай тэмцэх газраас шалгаж байна гэсэн агуулга бүхий нэр хүндэд халдсан худал мэдээлэл сошиал орчинд багагүй түгсэн. Даамжраад “цагдан хорилоо” гэх худал мэдээлэл гарчээ. Эдгээр мэдээлэл огт үндэслэлгүй бөгөөд миний бие ажлаа хэвийн үргэлжлүүлж байгааг мэдэгдье.
Миний бие худал, ташаа мэдээлэл бүрийн араас тайлбар хийгээд явах нь илүүц гэж боддог бөгөөд урдах ажилдаа бүх анхаарал, цаг заваа төвлөрүүлж ирсэн. Гэвч сүүлдээ намайг цагдан хоригдсон мэт агуулга бүхий худал мэдээлэл цацаж, олон түмнийг төөрөгдүүлж, нэр хүндэд халдаж байгаа нь зүйд нийцэхгүй үйлдэл. Энэ мэт худал мэдээлэл захиалж, хэвлэл мэдээллийн зарим байгууллага болон хуурамч хаягаар түгээж, гутаан доромжлох гэсэн явуургүй үйлдлээ зогсоохыг шаардаж байна.
Миний бие төрийн ажлыг явуулахдаа төрийн хууль цаазыг эрхэмлэн сахидаг бөгөөд хууль бус үйлдэл хийж байгаагүй, цаашид ч хийхгүй гэдгээ илэрхийлж байна.
Цаашид энэ мэт худал мэдээлэл цацаж, ажил хэргийн болон хувийн нэр хүндэд удаа дараа халдаж, гутааж байгаа үйлдлийг хуулийн байгууллагад өгч шалгуулахаа үүгээр мэдэгдье.



0
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18