С.Гантөмөр: Г.Занданшатарын засгийн газар маш муу ажилласан

Ц.Цэрэнбадам
2025/09/15

УИХ-ын гишүүн С.Гантөмөр шинээр бүрэлдээд удаагүй байгаа Г.Занданшатарын засгийн газрыг маш муу ажилласан гэж дүгнэлээ. Тэрээр,  "парламентын 90 хувийн саналаар батлуулсан хөгжлийн төлөвлөгөөтэй, 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр нь тодорхой байгаа нь шинэ Засгийн газар их азтай байгаа юм. Баялгийн санг хэрхэн хийх, төсвийг хэрхэн удирдаж, үйлдвэржилтийг хэрхэн бий болгох, мега төслүүдийг хэрхэн хөгжүүлэх зэрэг нь бүгд тодорхой. Үндсэндээ хэрэгжүүлэх үе шат л үлдэж байгаа юм. 

Их хурлын баталсан бэлэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, биелүүлэх нь Засгийн газрын үүрэг юм. Засгийн газраас илүү зүйл ард түмэн хүсээгүй. Иргэдийн хүсэж байгаа зүйл нь тулгамдсан асуудлуудаа шийдээд, түгжрэл, утааг багасгаж, эдийн засгийн өсөлтөд анхаарч, үйлдвэржилтийг бий болгож, эрчим хүчээр хангаж өгөхийг хүсэж байна.

Шинэ PR, шинэ бодлого боловсруулах гэж оролдвол шинэ засгийн газар будилна. Парламентын дэмжлэг авч чадахгүй. Би эрх баригч намын дотоод ажилд оролцохгүй. Намын даргаа нээлттэй, ил тод сонгоно гэдэгт эргэлзэхгүй байна. Энэ сонгууль Монгол төрийн бодлогыг өөр тийш савлуулна. Ядуурал руу чирсэн бодлого байж болохгүй. Жишээлбэл хурдны зам, тойрог зам, хил холболтын асуудал болон бусад эрчим хүчний мега төслүүдийг зогсоож болохгүй" гэсэн юм.



7
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18