УИХ-ын намрын чуулганы нээлт өнөөдөр /2025.09.15/ 10:00 цагт болно. УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулснаар жил бүрийн есдүгээр сарын 15-нд УИХ-ын намрын чуулганыг эхлүүлж байхаар болсон. Ийн хугацааг урагшлуулсан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн хуулийн төслийг хэлэлцэхтэй холбоотой. Мөн Монгол Улсын 2026 оны төсвийн хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг таван хэлэлцүүлэг хийж батлах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна