Энэ сарын 15-17-ны өдрүүдэд уулархаг нутгаар цас орно

О.Шүрэнцэцэг
2025/09/14

Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд:

 9-р сарын 15-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар,

16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтрэх тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.

 2025 оны 09-р сарын 14-ний 20 цагаас 2025 оны 09-р сарын 15-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан, Заг-Байдраг голын эхээр -4...-9 градус хүйтэн, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Заг-Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16...+21 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө сэрүүсэж +8...+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө сэрүүсэж +8...+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө сэрүүсэж +7...+9 градус дулаан байна.

2025 оны 09-р сарын 16-наас 09-р сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

16-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар бороо орохгүй. Салхи 16-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +17...+22 градус, бусад нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 18-наас ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18