“Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна

О.Шүрэнцэцэг
2025/09/12

Өнгөрөгч оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьж бүрэн ашиглалтад оруулсан. Үргэлжлүүлэн “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар, Геологийн төв лабораторийн уулзвар гэсэн гурван байршилд нүхэн гарц барина.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж буй нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. “Хэт Мйторс” ХХК-ийн хашааг татах ажил хийгдэж байна.


Тус компанийн газар нь өмчлөгдөөгүй эзэмших эрхтэй. 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж. Өнөөдөр нийслэлийн засаг дарга болон холбогдох албаны хүмүүс тухайн компанийн удирдлагуудтай уулзаж зөвшилцөх гэсэн боловч ажлын байран дээрээ байсангүй. Нийслэлийн захирагч Х.Нямбаатар өнөөдрийн байдлаар “Дашваанжил” ХХК, “Улаанбаатар менежмент” ХХК, “Магнай трейд” ХХК, “Набсан” ХХК гэх мэт олон аж ахуйн нэгж, компанитай газар чөлөөлөлтөд зөвшилцөж чадсан боловч “Хэт Моторс” ХХК-тай харилцан зөвшилцөлд хүрч чадалгүй бүтэн гурван жил болж байна. Холбогдох албаныхан газрыг газраар солих, нөхөн төлбөрийг хамгийн боломжит үнэлгээгээр олгох гэх мэт шийдлүүдийг удаа дараа санал болгосон боловч тус компанийн удирдлагууд өөрсдөө ирж уулздаггүй. Өнөөдөр нүхэн гарц барих хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ зөрчих эсэх хүртэл асуудал даамжирч, ганц компаниас болж нүхэн гарц төсөл зогсож болзошгүй байдалтай байна” гэдгийг тодотголоо.


  Үйл ажиллагаа явуулж буй ААНБ-уудын 70-аас дээш хувь нь харилцан зөвшилцсөн тохиолдолд үлдсэн 30 хувьтай нь зөвшилцөлд хүрч чадаагүй байсан ч албадан арга хэмжээ авах зохицуулалттай. Энэ долоо хоногт “Хэт Моторс” ХХК шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хашааг буулгаж, газар чөлөөлж, нөхөн олговрыг шүүхээр шийдүүлэх болохыг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдэж, холбогдох албаныханд үүрэг болголоо. 


3
angry
0
care
1
haha
14
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18