Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

О.Шүрэнцэцэг
2025/09/11

Энэ бямба гарагт “Автомашингүй өдөр-2025” арга хэмжээг “Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриан дор зохион байгуулна. Уг арга хэмжээний зохион байгуулалтын талаар НЭМГ, НЦУГ, ТЦА-ны холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Уг өдөр НЭМГ, нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газартай хамтран автомашины хөдөлгөөн хязгаарласан цэгүүдэд агаарын чанарын үзүүлэлтийг хэмжинэ. Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран дуу чимээний үзүүлэлтийг хэмжиж харьцуулсан судалгаа хийх юм.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “2000 оноос дэлхий нийтээр есдүгээр сарын 22-ны өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэж ирсэн. 2007 оноос Монгол Улсад тус өдрийг тэмдэглэж байна. Улаанбаатар хотод 750 мянган тээврийн хэрэгсэл байдаг. Үүний 600 мянга орчим нь өдөр тутамд хөдөлгөөнд оролцдог. Нийслэлийн нэг км квадрат нутаг дэвсгэрт дунджаар 1900 гаруй автомашин ногдож байна. Дэлхийн өндөр нягтшилтай хотуудтай харьцуулахад энэ нь өндөр үзүүлэлт. Тээврийн хэрэгслээс хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хэд хэдэн бодис ялгардаг. Тухайлбал, нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн давхар исэл, азотын ислийн нэгдэл, нарийн ширхэгтэй тоосонцрууд ялгарч байдаг. Мөн чимээ шуугианы бохирдол бий болгодог. Нэг өдөр ч гэсэн ыорчны бохирдлоос сэргийлэн автомашинаас татгалзахыг уриалж байна” гэлээ.

ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Автомашингүй бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл буюу сурроныг нэвтрүүлэхгүй. Мөн энэ өдөр эцэг, эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг зөвлөж байна. Автомашингүй бүсчлэлээс бусад гудамж, замд автомашины дугаарын хязгаарлалт үйлчилсэн хэвээр байна. Цагдаагийн байгууллагаас “Автомашингүй өдөр” хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, иргэдийг аюулгүй зорчуулахаар гудамж, замуудад хяналт, шалгалт явуулж ажиллана” гэлээ.

Энэ өдөр нийтийн тээврийн 43 чиглэлийн 453 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт орж буй. Маршрутын өөрчлөлтийг танилцуулъя.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18