Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд завшсаныг нэхэмжилнэ

О.Шүрэнцэцэг
2025/09/11

Монгол Улсын төр өөрийн хөрөнгөөр хайгуул хийж, 1990 оноос үйл ажиллагааг нь эхлүүлсэн Төмөртэйн овооны цайрын ордыг үгсэн хуйвалдах замаар тусгай зөвшөөрлийг нь авч, ногдол ашиг хэлбэрээр их хэмжээний хөрөнгө хувьдаа завшсаар байгаа этгээдүүдийн үйлдлийг хуулийн дагуу шалгаж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар Улсын ерөнхий прокурорт хандахыг ЗГХЭГ болон Хууль зүй, дотоод хэргийн яаманд Ерөнхий сайд Г.Занданшатар даалгалаа.

Мөн Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг үндэслэн Төмөртэйн овооны цайрын ордод тусгай зөвшөөрөл эзэмшигч хамтарсан компанийн Монгол Улсын нэр бүхий иргэдийн эзэмшилд байгаа 50 хувийн хувьцааг хуульд нийцүүлэн шилжүүлэх замаар “Эрдэнэс Монгол” ХХК-д хариуцуулж, ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг ЗГХЭГ, “Эрдэнэс Монгол” ХХК-д даалгав.

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэйн овооны цайрын орд нь 7 сая 689.5 мянган тонн хүдрийн нөөцтэй. УИХ-аас баталсан стратегийн ач холбогдол бүхий 16 ордын нэг юм. Тус ордод 1975-1979 онд улсын төсвийн 571.000 ам.долларын хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож байжээ. Улмаар уг ордыг түшиглэн 1990-1992 онд 24 айлын орон сууцны гурван барилга, уурын зуух, 140 ортой цэцэрлэг, агуулах, лаборатори, харуулын байр, ДГ-72 маркийн гурван агрегат бүхий цахилгаан станц, 10 машины граж, 1 км орчим урттай эрчим хүчний шугам зэрэг бүтээн байгуулалтыг өнөөгийн үнэ цэнээр 31.5 тэрбум төгрөгийн зээлээр санхүүжүүлсэн байна.

Хятадын нэр бүхий корпорацийн 1995 онд боловсруулсан ТЭЗҮ-ээр тус ордоос жилд 68.2 мянган тонн 50 хувийн агуулгамжтай цайрын баяжмал гаргаж, 18.5 сая ам.долларын бүтээгдэхүүн боловсруулж, 6.2 сая ам.долларын ашигтай ажиллана гэж тооцоолжээ. Тухайн үеийн 6.2 ам.доллар нь өнөөгийн ханшаар 45.9 тэрбум төгрөг юм.

Эдийн засгийн хувьд ийм өндөр ашигтай энэхүү ордыг 1995 оноос “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд БНХАУ-ын нэр бүхий компанитай хамтран ашиглах асуудлаар хэлэлцээ хийж байсан ч уг хэлэлцээрийг гардаж байсан Монголын талын эрх бүхий албан тушаалтнууд ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлсэн байна.

“Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газар ордын тусгай зөвшөөрлийг “Метал импекс” ХХК-д 1997 онд шилжүүлжээ. Дараа жил нь “Метал импекс” ХХК нь Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төслийн компанитай хамтарч “Цайрт минерал” ХХК-ийг байгуулж, Төмөртэйн овооны ордын тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн байна.

Ингэхдээ “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын захирал, дэд захирал, ерөнхий нягтлан бодогч, үйлдвэрийн дарга, Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны ажилтан болон АМГТХЭГ-ын даргын албан тушаалыг хашиж байсан хүмүүс тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хуулийн 4.3, Эрүүгийн хуулийн 4.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4.2-ийг тус тус зөрчсөн байж болзошгүй байна.

“Цайрт минерал” ХХК нь улсын төсвөөс хайгуулын ажилд зарцуулсан 571.000 ам.долларын зардлыг нөхөн төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй, ЗГ-ын тогтоолыг зөрчиж, төлбөрийн хэмжээг 434.936 ам.доллараар бууруулсан болохыг 2007 онд Үндэсний аудитын газар тогтоож байжээ.

“Цайрт минерал” ХХК-ийн хувь эзэмшигчид 2007 оны нэгдүгээр сараас ногдол ашиг хүртэж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд “Метал Импекс” ХХК-ийг үүсгэн байгуулсан нэр бүхий таван иргэн нийтдээ 107.1 сая ам.доллар, 94.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг авсан байна. 107.1 сая ам.доллар өнөөдрийн ханшаар 385.1 тэрбум төгрөг бөгөөд төгрөгөөр авсан ногдол ашиг дээр нэмж тооцвол 479.1 тэрбум төгрөг юм.

Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үгсэн тохирч зохион байгуулалттайгаар стратегийн ордын тусгай зөвшөөрлийг өөрсдийн байгуулсан хувийн компанидаа шилжүүлж авсан үйлдлийг АТГ-т шалгуулахаар боллоо.

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн стратегийн орд газрууд хэрхэн, яаж хувьд шилжсэн, энэ явцад хуулийн зөрчил бий эсэхийг нягталж шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн үр дүн ийнхүү эхнээсээ гарч байна.


1
angry
0
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18