Халзан бүрэгтэйн сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав

Ц.Цэрэнбадам
2025/09/10

Монгол Улсын Их Хурлаас “Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулахаар товлон зарласан. Сонсголын бэлтгэл ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, уг сонсгол даргалагч Б.Баярмагнай, УИХ-ын Тамгын газрын дэд дарга Ү.Амарбат, Тамгын газрын ажилтнууд, холбогдох яамны төлөөлөл, мэргэжлийн шинжээчдийн бүрэлдэхүүн энэ сарын 07-08-ны өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, нөхцөл байдалтай танилцаад ирлээ. Томилолтын баг Халзан бүрэгтэйн орд газрын асуудлаар аймаг, орон нутгийн удирдлагаас хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсөл хэрэгжүүлэгч нэгжийн үйл ажиллагаатай биечлэн танилцав.

Мөн Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших “Халзан бүрэгтэйн” ордын ашиглалтын талбайн орчин, нөхцөлтэй очиж танилцаж, нутгийн иргэд, төрийн бус байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзан, санал, хүсэлтийг нь сонслоо. Иргэдийн төлөөлөл уг сонсголд Мянгад сумын иргэд, аймгийн иргэний нийгмийн байгууллага, ТББ-уудаас төлөөлөл болгож 50 иргэнийг оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

“Халзан бүрэгтэйн” орд газарт 2022 оны 10 дугаар сард геологи, хайгуулын үйл ажиллагаа явуулж эхэлсэн боловч хайгуулын ажлын бэлтгэл хангах хугацаанд нутгийн иргэдийн эсэргүүцэл хурцадмал нөхцөл байдалд хүрсэн тул Ховд аймгийн Засаг даргын захирамжаар 2024 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг зогсоожээ.

Ийнхүү тус ордыг ашиглах асуудлаарх иргэд, олон нийтийн эсэргүүцэж буй асуудлыг нээлттэй, ил тод болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг дүгнэх, хууль хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд, тэдгээрийн удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, үнэлэх, санал, дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд хүргүүлэх зорилгоор Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулахаар бэлтгэл ажлын хангаж байна.

Дашрамд сонордуулахад, "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий сонсголд оролцох хүсэлт, сонсголтой холбоотой санал, тайлбар, мэдээллийг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна: 

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалтын газар

Лавлах утас: 51-261240

Цахим шуудангийн хаяг: [email protected]

Жич: Танхимын багтаамжаас хамаарч, оролцогчийн тоо хязгаартай бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудаст байршуулна. Оролцогчийг “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу иргэний үнэмлэх, эсхүл цахим үнэмлэх /e-mongolia/-ийг нь шалган Төрийн ордонд нэвтрүүлнэ. Оролцогч албаны болон үндэсний хувцастай ирсэн байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18