Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ

Ц.Цэрэнбадам
2025/09/09

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд сүүлийн долоо хоногийн хугацаанд нийт 1423 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн дуудлага мэдээллийн 270 хүүхдийн эсрэг зөрчил болон хүүхэд хамгааллын дуудлага, 93 зөвлөгөө хүссэн, 647 мэдээлэл хүсэж холбогдсон дуудлага ирсэн байна.

Үүнээс гадна цахим хэрэгсэл буюу чат үйлчилгээгээр дамжуулан 23 хүүхэд холбогдсон бол мессеж үйлчилгээнд 29 холбогдон заавар зөвлөгөөг мэргэжилтнүүдээс авчээ. Үүнээс гадна зорилтод бус дуудлага 409 бүртгэгдсэн аж. Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн дуудлагад хамтарсан багт 228 шилжүүлжээ. Дурдвал, нийслэлийн хэмжээнд 158, орон нутгийн хэмжээнд 70 дуудлага арга хэмжээ авч ажилласан байна. Хүүхдийн эсрэг бүртгэгдсэн дуудлагаас хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд 41 хүүхэд хамрагдав. Тухайн хамгааллын үйлчилгээнд хамрагдсан хүүхдүүдийг түр хамгаалах байр болон нэгт цэгт хүүлгэн өгсөн талаар холбогдох албанаас мэдээллээ.

Жил бүр ойролцоогоор 110-120 мянган дуудлагыг хүүхэд, эцэг эхчүүдээс тус төв хүлээн авдаг ажээ. Нийт бүртгэсэн дуудлагын  50-60 хувь нь хүүхдийн тусламжийн утсаар ирдэг талаар мэргэжилтнүүд мэдээлж байна. Мөн өнгөрсөн сарын мөн үетэй харьцуулахад хүүхдийн тусламжийн 108 утсанд шинэ хичээлийн жил эхэлсэнтэй холбогдуулж дуудлага ихээр бүртгэгдсэн болсон байна. 2025 оны наймдугаар сарын 25-31-ны хооронд нийт 1012 дуудлага бүртгэгдэж, 34 дуудлагад хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлсэн аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18