Зэсийн үнэ өсөж буй үед орд газруудаа илрүүлэх зайлшгүй шаардлагатай

Ц.Цэрэнбадам
2025/09/08

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт байрлах "Оюут" орд газрын бэлтгэл ажилтай танилцлаа.

"Та бид хайгуул,судалгаа, эрлийн ажил энэ салбарт ямар чухал болохыг бодитоор өнөөдөр харж байна.Улсын хэмжээнд хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо, ашиглалтын тусгай зөвшөөрлийнхөө тооноос хоёр дахин бага байна. 1,1 сая тн зэсийн нөөцтэй, 357.0 сая тн хүдрийн нөөцтэй Оюутын ордыг ашиглалтад оруулах болжээ. Тус ордод 1970-аад оноос хайгуулын ажил хийгдэж эхэлсэн байдаг.

Өөрөөр хэлбэл 50 жилийн дараа энэ орд уурхай болох суурь нь дөнгөж тавигдаж байна. Монгол Улсын Эрдэс баялгийн салбарын хувьд ирэх жилээс хайгуул, судалгааны ажлаа эрчимжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг олон төрлөөр олгох, хөрөнгө оруулалт татах, иргэдээ олон мянган ажлын байраар хангах асуудлыг ярих ёстой. Дэлхий нийтэд хүний насжилт, тоо өсөхийн хэрээр хэрэглээ нэмэгдэж байна. Хэрэглээ нэмэгдэхийн хэрээр бид ногоон болох тэмүүлэл рүү явна.

Машин дээр авч үзье. Энгийн машинд 50 орчим кг зэс ордог бол цахилгаан машинд 100 орчим кг зэс орох жишээтэй. Бидний барьж буй гар утаснаас авхуулаад зэс ороогүй юм байхгүй. Хэрэглээ өсөхийн хэрээр хүмүүсийн амьдралын чанар сайжирдаг. Зэсийн хэрэглээ өсөхийн хэрээр хүдрийн агуулга буурч байна. Өөрөөр хэлбэл нэг тн хүдэрт байгаа зэсийн хэмжээ буурна гэсэн үг. Энэ хэрээр бид олборлолтоо нэмэгдүүлж хэрэгцээгээ хангана. Тиймээс зэсийн үнэ өсөж буй боломжийг ашиглан орд газруудаа хайж илрүүлэх зайлшгүй шаардлагатай байна" гэсэн байр суурийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийллээ.


1
angry
0
care
0
haha
1
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 14 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 21 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18