Хавдар-2 төвийг барихад бүх талаар тусална

Ц.Цэрэнбадам
2025/09/07

ТУРК, МОНГОЛ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЭРЧИМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Кемал Мемишоглу айлчилж байна. Өнөөдөр хоёр улсын Эрүүл мэндийн сайд нарын албан ёсны уулзалтаар дараах ажлуудыг хамтран хийхээр санал солилцлоо.

 ХАВДАР-2 ТӨВИЙГ БАРИХАД БҮХ ТАЛААР ТУСАЛНА

Зураг төслийн шатандаа яваа Хавдрын шинэ эмнэлгийн төслийг манай улс бүх талаар дэмжин ажиллана гэж ноён Кемал Мемишоглу хэллээ. Хавдрын шинэ эмнэлгийн бүтээн байгуулалтанд хоёр улсын төрийн тэргүүн онцгой анхаарч ач холбогдол өгч буй нь төсөл урагшлахад маш том дэмжлэг болохыг онцлов. Шинэ эмнэлэг Монгол, Туркийн нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болно гэв. Хавдар-2 төвийг бүтээн байгуулах нь хөрөнгө мөнгө, хүний нөөц, техник технологийн олон талын хүч нөөц шаардах тул бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлээд, ойрын хугацаанд зураг төслийн явцтай танилцах уулзалт зохион байгуулж, Эрүүл мэндийн сайд Жигжидсүрэнгийн Чинбүрэн албаны хүмүүсийн хамт БНТУ-д айлчлахыг урилаа.

ТУРК УЛСТАЙ ЭМИЙН САЛБАРТ ЭРЧИМТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА ЭРЧИМЖҮҮЛНЭ

Турк улс эмийн хэрэгцээнийхээ 92 хувийг Европын стандартын дагуу үйлдвэрлэж хангадаг орон. 1900 оноос үндэс сууриа тавьж байсан эмийн үйлдвэрлэл нь эрүүл мэндийн салбарын тулах цэг болж хөгжсөн. Харин манай улс эмийнхээ 90 хувийг гадаадаас худалдан авдаг. Турк улс өндөр чанартай эмийг боломжийн үнээр Монголд нийлүүлэх боломжийг судлахаар боллоо.

ТҮРГЭН ТУСЛАМЖИЙГ САЙЖРУУЛАХАД ХАМТАРЧ АЖИЛЛАНА ГЭВ

Монгол улс өргөн уудам газар нутагт хүн ам тархан хол хол суурьшдаг онцлогтой ч яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ хоцрох ёсгүй гэж үзэн ажиллаж буйгаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн хэлэв. Турк улс сүүлийн хорин жилд эрүүл мэндийн салбар нь эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд “Хүн эрүүл байх эрхтэй” гэдэг үзэл баримтлалын дагуу эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хүргэдэг сайн туршлагаасаа хуваалцан хамтран ажиллахаа хэлэв.

ЭМЧ, СУВИЛАГЧ НАРЫГ ТУРК УЛСАД ТОГТМОЛ СУРГАНА

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монголоос 100 гаруй эмч, сувилагч БНТУ-д мэргэжил мэдлэг дээшлүүлэх урт, богино хугацааны сургалтад хамрагдаад байна. Хавдрын шинэ эмнэлэгт хүний нөөцийн онц хэрэгцээг хангахад Турк тусалж хамтран ажиллахаа мэдэгдлээ. Анагаахын сургуулийг дөнгөж төгссөн төгсөгчдийг нарийн мэргэжлийн, мэргэшсэн сайн эмч болоход анхаарч хоёр тал хамтарч ажиллахаар тохирлоо. Илүү нөхөрсөг үр дүнтэй хамтран ажиллахад анхаарахаа хоёр улсын эрүүл мэнийн сайд онцоллоо.. БНТУ- ын Эрүүл мэндийн сайд, ноён Кемал Мемишоглу дэд сайд нар, парламентийн гишүүд, албаны хүмүүстэй өргөн бүрэлдэхүүнтэйгээр Монголд айлчиллаа. Ноён Кемал Мемишоглу “Ковид цар тахал болон бусад олон төрлийн өвчлөл нь эрүүл мэндийн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, илүү хүчирхэг болгож байгаа. Олон төрлийн өвчлөлтэй тэмцэхийн тулд техник, технологи, шинжлэх ухааны хөгжлийг цаг алдахгүй нэвтрүүлж байх ёстой. Манай улсын хувьд өнөөдөр хэрэглэгдэж буй эмчилгээнүүдийн дараагийн шатны хөгжүүүлэлт, эрэл хайгуулыг аль хэдийнээ эхлүүлсэн. Жишээлбэл, хавдрыг эмчлэх дархлааны эмийг 2026 оны сүүлчээр бүтээчихсэн байхаар ажиллаж байна. Манай улс өөрсдийнхөө хуримтлуулсан арвин туршлагаа та бүхэндээ хуваалцан хамтран ажиллахдаа баяртай байх болно” гэлээ. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн “Аль ч улсын Эрүүл мэндийн сайд нарын туйлын хүсэл бол ард иргэдээ урт наслуулах явдал. Энэ зорилгынхоо төлөө зүтгэхдээ элэгний мэс засалч сайдтай хамтран ажиллах болсондоо баяртай байна. Мэс засал бол багийн ажиллагаа. Хавдрын шинэ эмнэлэг барих бидний багийн ажил амжилттай байж мянган мянган монгол айл элэг бүтэн байх амьдраасай гэж хүсэж байна. Ажлыг цаг алдахгүй эрчтэй урагшлуулахад бүх боломжоо дайчлан ажиллана” гэж хэлэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25