БНМАУ-ын баатар Л.Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө

Ц.Цэрэнбадам
2025/09/07

БНМАУ-ын баатар Лувсанцэрэнгийн Аюушийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөлөө. Тэрээр 1922 онд Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн. 

Байлдагчаар цэргийн алба хаах үедээ  1945 оны чөлөөлөх дайнд оролцож Жанчхүүгийн давааны их бэхлэлтийг тагнах үүргийг наймдугаар сарын 19-нд авч, их хүчээсээ түрүүлж дайсны пулемётын галын цэгүүдийг устгасаар 11 удаа шархадсан ч дайсантай баатарлагаар тулалдсаар амь үрэгджээ. 

Түүнд 1945 оны 09 дүгээр сарын 26-нд Монгол Улсын баатар цол хүртээсэн юм. Л.Аюуш баатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолд Батлан хамгаалахын сайд Д.Батлут,  ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, Ерөнхийлөгчийн Цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Баасандамба тэргүүтэй батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын удирдлага алба хаагчид, Өвөрхангай аймгийн удирдлагууд, Зэвсэгт хүчний 256-р ангийн бие бүрэлдэхүүн оролцлоо гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18