БНТУ-ын эрүүл мэндийн сайд Проф. Др. Кемал Мемишоглу албан ёсны айлчлал хийж байна

Ц.Цэрэнбадам
2025/09/06

Бүгд Найрамдах Монгол Улс болон Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хэрэгжүүлсэн. Уг айлчлалын хүрээд “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” -ийг шинэчлэн байгуулсан.

Хоёр улсын Засгийн газар хооронд “Эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг анх 2004 онд байгуулж, өнгөрсөн 20 жилийн хугацаанд өрнүүлсэн эрүүл мэндийн хамтын ажиллагаа нь манай улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төдийгүй хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэн.

Шинэчлэн байгуулсан “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болсон. Уг Хэлэлцээр нь манай хоёр улс эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн тусламж үйлчилгээ, цаашилбал, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр өргөн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Тухайлбал, энэ хүрээнд эмнэлгийн удирдлага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж, эрүүл мэндийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, онцгой байдлын болон гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо зэрэг нарийвчилсан чиглэлүүдээр хүний нөөцийг чадавхжуулж, эмч мэргэжилтнийг харилцан солилцох, зочин профессорын хөтөлбөр хэрэгжүүлэх, анагаах ухааны шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх зэрэг хэлбэрээр хоёр улсын эрүүл мэндийн байгууллага хоорондын шууд хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд улам таатай боломж, нөхцөлийг бий болгосон.

Өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайд Проф. Др. Кемал Мемишоглугийн хувьд хүний их эмчээс ажлын гараагаа эхлүүлсэн, мэргэжлийн сайд бөгөөд энэ удаагийн айлчлал нь эрүүл мэндийн салбарын төдийгүй манай хоёр улсын ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг улам бэхжүүлсэн, ирээдүйн урт хугацааны хамтын ажиллагааны нэгэн шинэ үеийн эхлэл болж байна гэж үзэж байна.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Проф.Др. Жигуидсүрэнгийн Чинбүрэнгийн хувьд Бүгд Найрамдах Турк Улсын Эрүүл мэндийн сайдын айлчлалыг хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өнөө цагийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэ утга агуулгаар баяжуулан хөгжүүлэх бодит алхам хэмээн үзэж өндөр ач холбогдол өгч байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18