ЕРӨНХИЙ САЙД ТАВАН ЧИГЛЭЛЭЭР ҮҮРЭГ ӨГЛӨӨ


Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дөнгөж сая шуурхай хуралдаан хийж, түймрийн тархалтын мэдээлэл сонсон холбогдох албаныханд үүрэг өглөө. Тэрээр "Засгийн газар наадмын болон амралтын өдрүүдэд ч түймэр унтраах ажлыг шуурхайн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж ажиллаж байгаа. Харин өнөөдөр яг холбогдох албаны удирдлагууд Та бүхэнд нэгдсэн байдлаар үүрэг өгөх гэж дуудуулсан юм" гэв.

Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байгааг Ерөнхий сайдад илтгэлээ. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна.

Ойрын өдрүүдэд хэт халалт, хуурайшилттай байгаа ч, нийт түймрийн 70-80 хувь нь хүний хүчин зүйлээс, аялал зугаалгаар яваа иргэдийн болгоомжгүй үйлдлээс болж гарчээ.

Мэдээллийн дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

1.Ногоон бүст иргэдийн хийх аялал зугаалгыг түр хугацаагаар хориглох, хамгийн гол нь энэ шийдвэрийн хэрэгжилтэд тавих хяналтыг чангатгаж, эргүүл, хамгаалалтын ажилтны тоог нэмэгдүүлж ажиллахыг Байгаль орчны сайдад,

2.Хүн, хүчээ зөв хуваарилан эхний ээлжид түймрийн тархалтыг яаралтай тогтоон барих, шаардлагатай тусламж, мэдээллийн талаар Ерөнхий сайдад ойр ойрхон илтгэж, холбогдох дэмжлэг авч ажлаа шуурхай зохион байгуулахыг ОБЕГ-ын удирдлагад,

3.Нөхцөл байдлыг үнэлээд хэрвээ ОБЕГ-аас дэмжлэг хүсвэл зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс дайчлах, туулах чадвар сайтай техник хэрэгслээр туслах бэлэн байдлыг хангахыг Батлан хамгаалахын сайд болон ЗХЖШБ-ын даргад,

4.Цаг уурын боломжит нөхцөлийг ашиглан түймэр асч байгаа бүс нутгуудад хур тунадас оруулахад зориудаар нөлөөлөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг Ус, цаг уур орчны шинжилгээний газрын даргад,

5.Түймрийн шалтгааныг олж тогтоон, анх түймэр тавьсан хувь хүмүүст холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болголоо.

Ерөнхий сайд, Монгол орон энэ хавраас хойш их, бага хэмжээний түймрээс салсангүй, энэ сарын 13-нд гарсан түймрийг унтраахаар хүн, хүчээ өнөөдөр илгээж байгаа нь хэт удаан байгааг, нөхцөл байдлаа зөв үнэлж ажиллах хэрэгтэйг ОБЕГ-ынханд онцгойлон анхаарууллаа.

Мөн түймрийн тархалтад санаа тавьж, сайн дураараа нэгдэж байгаа иргэдийн эх оронч санаачилгад талархаж буйгаа Ерөнхий сайд албан ёсоор илэрхийлэв. Гэхдээ ой хээрийн түймэр унтраах бол тусгай хувцас хэрэглэл, тоног төхөөрөмж бүхий тусгай бэлтгэгдсэн хүмүүсийн хийдэг нэн хариуцлагатай ажил. Иймд иргэд сайн дураараа явах нь өөрийнхөө амь насыг эрсдэлд оруулахаас гадна тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хүмүүсийн ажилд хүндрэл учруулж болзошгүй. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ынхан өөрсдийн хүчээр түймрийн тархалтыг зогсоож, улмаар унтрааж чадна гэж байгаа, мөн Ус цаг уур орчны шинжилгээний газрынхан яг одоо түймэр асч байгаа бүс нутгуудад энэ сарын 17-19-нд борооны үүл хуримтлагдах ба зориудаар хур тунадас оруулах бололцоотой гэж мэдээлэл өгч байгаа учир иргэдийг тайван, хүлээцтэй хандахыг уриаллаа. Харин иргэдийн цуглуулсан хандивыг орон нутгуудад хүргүүлэх, хэрвээ түймрийн голомтод хүргэх шаардлагатай бол заавал газарчин дагуулж ажиллуулахыг ОБЕГ-т үүрэг болгов.

Шуурхай хуралдааны дараа Батлан хамгаалахын сайд сайд Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Батсүмбэр суманд ажиллахаар гарлаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 14 минутын өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 20 минутын өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 17 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 17 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 18 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 19 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 19 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 20 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 20 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 21 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 22 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг 23 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр
Шадар сайд Х.Ганхуяг: Хүнсний аюулгүй байдлыг үндэсний аюулгүй байдалтай дүйцүүлж, лабораторийн чадавхыг бүрэн шинэчилнэ Өчигдөр
“Хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх” төслийн газар чөлөөлөлт 71 хувьтай байна Өчигдөр
Хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн 103 дуудлага бүртгэгджээ Өчигдөр
Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг нэмэхийг шаардав Өчигдөр