Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын албан хаагчид 2025 оны “Улаанбаатар явган алхалтын фестиваль”-д амжилттай оролцож, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, нийтийн биеийн тамирын арга хэмжээнд идэвхтэй оролцох байр сууриа дахин баталлаа.
Энэ удаагийн явган алхалтын фестивальд зөвхөн төвийн албан хаагчид төдийгүй орон нутгаас ч албан хаагчид хүрэлцэн ирж оролцсон нь байгууллагын хамтын оролцоог илтгэхийн сацуу, эрүүл аж төрөх хэв маягийг бүхий л түвшинд дэмжиж байгаагийн илрэл боллоо.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна