Цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл

О.Шүрэнцэцэг
2025/09/02

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон шийдвэрлэсэн онцлог хэргийн талаарх мэдээлэл

 Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 7 сарын байдлаар 82.429 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн долоо хоногт буюу 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрүүдэд “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 363 хэргийг хүргүүлсэн.


 Үүнээс:

-Хүний амьд явах эрхийн эсрэг 6

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126

-Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 13

-Өмчлөх эрхийн эсрэг 108

-Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 10

-Хүрээлэн байгаа орчны эсрэг 11

-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 77, бусад 12 хэрэг байна. 

 Зөрчлийн шинжтэй 50885 зөрчилд 50475 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 218 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 165 баривчилж, эрх хасаж, 511 иргэнийг торгож, эрх хасаж, 49581 иргэн,  хуулийн этгээдийг  торгож, шийдвэрлэсэн байна.

 Мөн 50475 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49416 шийдвэрлэж, шүүхээр 1059 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна.

 Үүнээс:

-Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 3600

-Танхайрах 198

-Хүний биед халдах 330

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 199

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 45411 бусад 737 зөрчил байна.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 78 иргэнд 22.200.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 171 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилсан.

Шийдвэрлэсэн  хэргээс дурдвал:

  Орхон аймагт өсвөр насны хоёр хүүхдийг нэр бүхий зочид буудалд хүчээр авчран бусдад худалдаж, биеийг нь үнэлүүлж байсан этгээдүүдийг илрүүлсэн. Холбогдох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 13.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь 2.1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж хэргийг энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд энэ оны 08 дугаар сарын 25-ны өдөр “Олон нийтийн газар зүй бус биеэ авч явж, бие засч байгаа бичлэг” олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчил гаргасан 2 иргэнийг 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар тус бүр 10 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 8 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 8 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 9 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 15 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 15 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 17 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25