Хар тамхитай тэмцэх чиглэлээр сургалт хийгдлээ

О.Шүрэнцэцэг
2025/08/29

Сонгинохайрхан дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 43 хорооны хамтарсан багийн бүрэлдэхүүнд Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, СХД-ийн Прокурорын газартай хамтран сургалт зохион байгууллаа.


Арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөчдийн Хурлын дарга Б.Золбоо нээж хэлсэн үгэндээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь дан ганц цагдаагийн байгууллагын ажил биш бөгөөд үүнд төрийн шат шатны байгууллагуудын оролцоо чухал гэдгийг онцлов. Мөн хороодын хэсгийн ахлагч, нийгмийн ажилтан, цагдаагийн хэсгийн байцаагчдын ажлын уялдаа холбоо, мэдээллийн урсгалыг сайжруулах, мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм.

Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийн хэрэглээ аюулын харанга дэлдэж буй энэ цаг үед сургалт зохион байгуулагдаж буй юм. Сургалтын үеэр хар тамхины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд хамтарсан багийн оролцоо, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтыг сайжруулах, сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулах талаар хамтарсан багийнхан мэдээлэл солилцлоо.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18