Монгол Улс 21 жилийн хугацаанд 38.5 мянган иргэнийг БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр илгээжээ

Б.Нямсүрэн
2025/08/28

Монгол Улс 2004-2025 онд давхардсан тоогоор 38.5 мянган иргэнийг БНСУ-д хөдөлмөр эрхлэхээр илгээжээ. Тухайлбал, 2024 онд гэхэд 722 иргэн хөдөлмөрийн гэрээгээр явсан бөгөөд тэд төмөрлөг, хүнсний үйлдвэрлэл, электроник болон хог хаягдал дахин боловсруулах салбарт голлон ажиллаж байна.

Иймд хөдөлмөрийн гэрээт ажилтан илгээх, хүлээн авах талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир БНСУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Донмён Кимтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтын үеэр Донмён Ким “Гадаад ажилтнуудын дунд ажлын байрны осол гарах эрсдэл байсаар байгаа тул Засгийн газраас хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын орчныг сайжруулахаар ажил олгогч нартай хамтран сургалт зохион байгуулж, ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарч байна” хэмээгээд цалин хөлсний маргаан, хөдөлмөрлөх болон хүний эрх, нийгмийн хамгааллыг сайжруулахад хоёр талын хамтын хүчин чармайлт чухлыг онцоллоо.  БНСУ-ын Засгийн газар 17 улсаас E-9 ангиллын хөдөлмөрийн гэрээт ажилтан сонгон шалгаруулдаг. Монгол иргэд гурван жилийн хугацаатай гэрээгээр аж үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг юм. 


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 10 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр