Х.Ганхуяг: Өргөн баригдаагүй байгаа төслийг УИХ-аар өнөө маргаашгүй батлуулах гэж байгаа мэтээр буруу ойлголт өгч байгаад хэрсүү хандана гэдэгт итгэлтэй байна

О.Шүрэнцэцэг
2025/08/27

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Татварын багц хуулийн төсөлтэй холбоотойгоор олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээлэлд тайлбар өглөө. Тэрбээр “Хувь хүний орлогын албан татвар” ХХОАТ-ын хуулийг 2022 онд өөрчлөн 10,15,20 хувийн шатлалаар татвар авч байсныг иргэд олон нийт маань одоо л мэдэж байна.

2024 оны 12 сард УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэг Татварын багц хууль дээр найман сар ажиллаж нийт 4 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуулийн төсөл боловсруулсан. Төслөө олон нийтэд хэлэлцүүлэхээр D-Parliament дээр нээлттэй байршуулаад байна.

ХХОАТ, НӨАТ дээр:

800 мянган төгрөгийн цалинтай хүн 13 хувийг татварт өгч байгаа бол 0.8 хувь болно

1.5 сая төгрөгийн цалинтай хүн ХХОАТ, НӨАТ-т 202 мянган төгрөг өгч байгаа бол 2 дахин буурна

3.5 сая төгрөгийн цалинтай хүн 488 мянга буюу 14 хувийг татварт өгч байгаа бол 9.5 хувь болно

Одоогийн хуулиар жилийн 180 сая төгрөгөөс дээш орлоготой хүн 20 хувийн татвар төлж байгаа.

Шинэ төслөөр 360 сая төгрөгөөс давсан орлоготой хүн 20 хувийн татвар төлөхөөр тусгасан.

Одоо мөрдөж байгаа хууль, Нэмэлт өөрчлөлтийн төслийг сайтар харьцуулаад үзэх юм бол шууд 10,15,20 хувийн татвар авч байгааг 10-20 хувь хүртэл 6 шатлал оруулж өгсөн. Шатлал нэмэгдэх тусам иргэд, ААН ээс авах татвар хөнгөлөгдөж ачаалал буурч байгаа юм.

Өргөн баригдаагүй , олон нийтийн саналыг авч байгаа төслийг УИХ-аар өнөө маргаашгүй батлуулах гэж байгаа мэтээр буруу ойлголт өгч байгаад иргэд маань хэрсүү хандана гэдэгт итгэлтэй байна. Мөн төсөлтэй сайтар танилцаад саналаа ч идэвхтэй өгөөрэй" гэв.


1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18