Монгол-Хятадын 5 дахь удаагийн экспод Монголын 350 гаруй ААН оролцож байна

Б.Нямсүрэн
2025/08/26

Энэ удаагийн экспод Монгол улсаас 350 гаруй ААН ноос ноолуур, арьсан эдлэл, бэлэг дурсгал, хүнс, уул уурхай гэсэн 700 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн танилцуулж байна.

Өнгөрсөн онд Монгол улс БНХАУ-ын худалдааны эргэлт 18.6 тэрбум ам долларт хүрсэн нь худалдааны эргэлтийг 20 тэрбумд хүргэх Төрийн тэргүүнүүдийн дэвшүүлсэн зорилт биелэх ойртож байгааг харуулж байна. Монгол улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал экспод оролцож байгаа монголын бизнес эрхлэгчдийн саналыг сонслоо. Хувийн хэвшил бараа бүтээгдэхүүнээ экспортлоход гааль дээр үүсдэг бэрхшээлийг шийдвэрлэхийг бизнес эрхлэгчид хүсэж байна.

ӨМӨЗО-д ажиллах үеэрээ тус улсын төлөөлөлтэй уулзаж хорио цээрийн зөвшөөрлийг хөнгөвчлөх талаар яриа хийж байгаагаа Тэргүүн шадар сайд бизнес эрхлэгчдэд дуулгалаа.

Түүнчлэн, ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих” ажлын хэсгийн үр дүнд гаалийн нийтлэг журмыг шинэчилж, хэрэгжиж эхлэхээр болсныг хувийн хэвшил таатай хүлээн авч байна.

Экспод оролцож байгаа хувийн хэвшил гадагшаа зах зээлээ тэлэхээр хичээж байгаа энэ үед төрийн байгууллага хүнд суртлаа багасгахад л том дэмжлэг болохоор байгааг Тэргүүн шадар сайд онцолж, монголын компаниуд ашиг орлогоо нэмэгдүүлэхэд энэхүү экспо маш том боломж олгож байгаа платформ гэдгийг тодотгов.

Экспо нь ӨМӨЗО-ы Хөххотод 7 хоногийн турш үргэлжилж, хоёр улсын төр хувийн хэвшилд туршлага солилцох, хөрөнгө оруулалт татах, дэвшилтэт технологи нутагшуулах, зах зээл тэлэх өргөн боломж нээж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Эрдэнэс тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
Дуучин эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна 11 цагийн өмнө
Л.Мөнхбаясгалан: Есөн аймгийн 56 сумын иргэд ундны усны эх үүсвэргүй байна 15 цагийн өмнө
У.Отгонбаяр: Ерөнхийлөгчийн гэх хөшөөний зургийг эвлүүлсэн зураг тараасан байна 15 цагийн өмнө
Г.Дамдинням: Энгийн 92 авто бензин дээр оочирлоод байна 15 цагийн өмнө
С.Одонтуяа: Бэлэн мөнгө өгнө, өгөхгүй гэж ард иргэдээ талцуулж болохгүй 15 цагийн өмнө
Б.Мөнхсоёл: Усны нөөц ундарга болсон газарт барилга байгууламж бариулахгүй 15 цагийн өмнө
Д.Батбаяр: Усны тухай хуулийг дэмжихгүй 15 цагийн өмнө
“Сүхбаатар дулааны цахилгаан станц” 150 мянган өрх, аж ахуйн нэгжийг цахилгаанаар, 30 мянган айл өрхийг дулаанаар хангана 16 цагийн өмнө
Өвлийн Элсэлтийн шалгалтын хуваарь 18 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчлийг илрүүлжээ 18 цагийн өмнө
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 19 цагийн өмнө
Мазаалайд зориулж 3.6 тонн тэжээл байршуулжээ 19 цагийн өмнө
Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн байна 21 цагийн өмнө
Авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
Нөмрөгийн ДЦГ-т Засгийн газрын нөөц сангаас 629 сая төгрөг гаргаж, 7 цэгт өвс тэжээл байршуулна Өчигдөр
З.Мэндсайхан: Бэлэн мөнгө тараахгүй. Тараавал инфляц 2-3 хувиар өсөж, ард түмний амьдралд сөргөөр нөлөөлнө Өчигдөр
Засгийн газар: Бэлэн мөнгө тараахгүй Өчигдөр
ИРГЭД: Оюутолгойн ногдол ашгийг иргэддээ өгөх нь зөв Өчигдөр