АН-ын гишүүд Ч.Лодойсамбууг намын даргаар сонгох 5 шалтгаан

О.Шүрэнцэцэг
2025/08/23

1. Иргэний нийгмээс төрд орж ирсэн төлөөлөл

Ч.Лодойсамбуу олон жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж, эрх баригчдад хяналт тавьж, нийгмийн бухимдлыг шуудилэрхийлж ирсэн. Түүний энэ туршлага нь төрд “ардтүмний дуу хоолойг” илүү хүчтэйгээр хүргэх боломжийг өгч байв. Тэрээр иргэний нийгмийн дуу хоолойг илүү мэдэрч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах саналыг 2025 оны 02 сарын 07-нд гаргасан бөгөөд тууштай илэрхийлж байв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн бэрийн тансаглал нийгэмд шуугиан тарьж, улмаар Ерөнхий сайд огцорсон бөгөөд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу анх гаргасан байр сууриндаа бат зогссон юм. 

2. Авлигын эсрэг хатуу байр суурь

Тэрээр сэтгүүлчийн хувьд авлигын асуудлыг илчилж, шударга ёсны төлөө тэмцэж ирсэн. Улс төрд ороод ч энэбайр сууриа алдахгүй гэж олон нийт итгэдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө авлигын эсрэг хатуу зогсож, алдарт “Хөгжлийн банк”-ны авлигажсан зээлүүдийн талаар олон нийтэд мэдээлж, хэлэлцүүлэг зохион байгуулж байв. 

3. Ардчилал, ил тод байдлын төлөө тууштайдуугардаг

Лодойсамбууг олон нийт эрх баригчдын буруу шийдвэрийгшүүмжлэхээс айдаггүй, нээлттэй ярьдаг, хэнтэй ч нүүртулах чадвартай хүн гэж үздэг. Энэ нь парламентынхяналтын үүргийг хэрэгжүүлэхэд чухал чанар. Мөн нийгмийн даатгал, хэвлэлийн эрх чөлөө, жагсаал цуглаантай холбоотой ардчиллын тулгуур хуулиуд дээр салбарын дуу хоолойг хүчтэй хүргэж, хамтран санаачлагчаар ажиллаж байна.

4. Ард түмэнд танигдсан, итгэл хүлээсэн нэр хүнд

Телевизийн “Улаан бал” нэвтрүүлгээр олон жил үзсэнүзэгчид түүнийг “өөрийн хүн” мэт хүлээж авдаг. Өөрөөрхэлбэл, сонгогчдын итгэл даахуйц ард түмний дундтанигдсан улс төрчийн нэг. Ялангуяа цахим орчинд лайв хийж, “Гишүүнээ” нэртэй подкаст хийж, парламентын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх ажлыг одоо ч гүйцэтгэсээр байна. Олон нийтийн судалгаагаар “Олон нийтэд таалагдсан улс төрчийн жагсаалт”-ын эхний 10-т тасралтгүй багтаж байна.

5. Төвийг сахисан, популизмаас ангид өнгө

Намын бүлэглэлүүдээс ангид “ард түмний талд” гэсэн дүртөрхтэй. Энэ нь улс төрийн талцалд автахгүйгээр бодитасуудалд төвлөрч, намын бугшсан асуудлыг шийдвэрлэх зориг, итгэлийг олон нийтэд төрүүлдэг. Намын даргад нэр дэвшигчдээс хамгийн залуу гэдэг утгаараа хуучинсаг, хоорондоо эрх ашгаараа холбогдсон бүлэглэлүүдийн явцуу эрх ашигт үйлчлэхгүйгээр легитим чанарыг хангаж, намын дотоод эв нэгдлийг хангаж, намын залуу гишүүдийн урам зоригийг бадраана гэсэн хүлээлт намын дотоод орчинд үүссэн байна.

 


9
angry
1
care
8
haha
11
liked
5
love
3
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18