“Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн ашиг нэмэгдэж, үйлдвэрлэл өссөн хагас жил

О.Шүрэнцэцэг
13 цагийн өмнө

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт болон холбогдох албаны төлөөлөл өнөөдөр “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д ажиллалаа.

Хувийн хэвшлийн менежментээс төрийн удирдлага менежментэд шилжин 2022-2023 онуудад орлого нь тасалдаад байсан тус үйлдвэр сүүлийн хоёр жилийн борлуулалт, үйлдвэрлэл, олборлолт болон ерөнхий санхүүгийн үзүүлэлт нь Эрдэнэс Монгол гурппд харьяалагдах байгууллагууд дотроо гуравт бичигдэх түвшинд иржээ. Энэ нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг эдийн засгийн үр өгөөжтэй удирдаж болно гэдгийг харуулсан үйл явдал болж байгаа юм. 2025 оны эхний хагас жилд “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого 113%-тай биелж, татварын дараах дүнгээр 36.7 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай, улсын болон орон нутгийн төсөвт 51.7 тэрбум төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлж, зорилтот үзүүлэлтүүдээ давуулан биелүүлжээ.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн борлуулалтын орлого, цэвэр ашиг, ажилчдын хөдөлмөрийн бүтээмж өсөж, үйл ажиллагаа сайжирсаныг онцлоод, цаашид хаягдал төмөр боловсруулах чиглэлд түлхүү анхаарч ажиллах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй 14 мега төслийн нэг болох Ган боловсруулах үйлдвэрээ барихтай холбоотой үйл ажиллагаануудаа илүү идэвхжүүлэх шаардлагатай байгааг үүрэг болголоо.
Одоогоор ган боловсруулах үйлдвэрийн цогцолборын ТЭЗҮ хийгдэж, бэлтгэл ажил ид өрнөж байгаа бөгөөд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт энэ ажилтай танилцаж,  газар зүйн байршил болон технологийн сонголтыг зөв хийхийг онцоллоо. Хэрвээ гангийн үйлдвэрийн төсөл хэрэгжиж эхэлвэл нэг саяас дээш хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаас гална 2028 он гэхэл 1200 ажлын байр шинээр нэмэгдэх, импортын бүтээгдэхүүнд гадагшаа урсаж буй жилийн 700-800 сая долларын урсгалыг дотооддоо үлдээх давуу талтай юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18