ХЗДХ-ийн сайд Л.Мөнхбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буангантай уулзлаа

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ричард Буангантай Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар уулзаж, хоёр орны хууль зүйн салбарын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар  санал солилцлоо. 

Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд “Эрх зүйн шинэтгэл 2.0” хийж Монгол Улсад мөрдөгдөж буй хуулиудын хүний эрхийг хангасан байдлыг үнэлэн, холбогдох хуулиудад өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Мөн “Эдийн засгийг эрх зүйгээр дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хөрөнгө оруулагчдыг дэмжих, хамгаалах чиглэлд хуулинд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ талаараа элчин сайд Ричард Баунгантай ярилцлаа. Цаашид үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлтэй холбоотой эрсдэлийг бууруулах чиглэлд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, урьдчилан сэргийлэх, тэмцэх, илрүүлэх чиглэлд АНУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник технологи, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Ричард Буанган хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа хамтын ажиллагаа өргөжин, дэвшилт гарч байгаа бөгөөд тэр дундаа Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Төрийн департаментаас хэрэгжүүлж буй Хүүхэд хамгааллын компакт гэрээ,  ЦЕГ, Дотоод хэргийн их  сургуулийн албан хаагчдыг чадавхжуулах тал дээр анхаарч сургалт, хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагаа онцоллоо. Мөн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт хамтран ажиллах талаар Вашингтонд уламжлах талаараа хэлээд  Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар Эрх зүйн шинэтгэлийг амжилттай хэрэгжүүлэн хууль ёсыг дээдэлсэн, авлигагүй, нээлттэй эдийн засаг, хууль эрх зүйн орчныг бий болгоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18