Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Монгол-Солонгосын стратегийн IV форум Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нээж үг хэлэв. Тэрбээр Монгол-Солонгосын стратегийн IV форумд оролцогчдод илгээсэн Ерөнхий сайд Г.Занданшатарын мэндчилгээг сонордуулсан юм.

Ерөнхий сайд мэндчилгээндээ “Энэхүү форум нь хоёр орны стратегийн түншлэлийн чиг хандлагыг тодорхойлох, хамтын ажиллагааны шинэ боломж, нөөцийг нээн тодорхойлох, хэлэлцэх онцгой ач холбогдолтой. Эдийн засгийн уялдаа холбоо, ногоон эрчим хүч, дижитал шилжилт, боловсролын солилцоо бол бидний ирээдүйн хамтын ажиллагааны гол тулгуур байх учиртай. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө бүс нутагт түгээх, Солонгосын дэвшилтэт технологи, хөрөнгө оруулалттай уялдуулан хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь зөвхөн хоёр орны төдийгүй, Зүүн хойд Азийн эрчим хүчний аюулгүй байдалд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолжээ. 

Монгол-Солонгосын стратегийн IV форумаар “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр үндсэн сэдвийн хүрээнд Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ зэрэг сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүллээ.   

Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, сэргээгдэх эрчим хүчний нөөц, эрчим хүч экспортлох боломж, сэргээгдэх эрчим хүчний салбар дахь БНСУ-ын туршлага, өндөр технологийг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтлын эсрэг хоёр улсын төрийн болон төрийн бус байгууллагуудын түвшинд хамтарч ажиллаж буй туршлага, цаашдын боломжуудын талаар ярилцав. 

Форумд оролцсон БНСУ-ын төлөөлөгчид экологийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхийн тулд дундын платформ буюу Төрийн бус байгууллагуудын сүлжээ байгуулах санал гаргасныг оролцогчид дэмжлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын XVII бага хурал 2026 оны наймдугаар сард Монгол Улсад болно.  Энэ хурлын бэлтгэл ажлын хүрээнд Монгол-Солонгосын стратегийн форумыг зохион байгуулагч хоёр тал хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18