Өнөөдөр эрсдэл өндөр газруудад шаардлагатай тохиолдолд автозамын хөдөлгөөнийг хязгаарлана

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ц.Ганзориг нийслэлийн  Шуурхай штабт ажиллаж, борооны улмаас үүсэж болзошгүй нөхцөл байдлын хариу арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахимаар хуралдаж, нийслэлийн хэмжээнд үер усны аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр дараах үүргийг өглөө.

Үүнд:

-Иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үерийн аюултай бүсэд иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл шуурхай хүргэх, автомашин, замын хөдөлгөөнд шаардлагатай тохиолдолд хязгаарлалтын зохицуулалт хийх,

-Гэр хороолол, айл өрхийн хашаа, байшинд ус орох, эрсдэлтэй бүсэд түр хамгаалалт, суваг шуудууг татах, цэвэрлэх ажил зохион байгуулах,

-Дэд бүтэц, барилга байгууламжийг хамгаалах чиглэлээр хотын гол зам, уулзвар, ус зайлуулах системийн хэвийн ажиллагааг шуурхай шалгаж, цэвэрлэгээ хийлгэх,

-Борооны өмнөх нөөлөг салхинаас сэргийлж, барилгын хашаа, кран зэрэг нурах эрсдэлээс сэргийлж мэдээлэл хүргэх, аюулгүй байдлын хангуулах,.

-Дулаан, цахилгаан, усан хангамжийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдлыг хангах,

-Онцгой байдал холбогдох мэргэжлийн байгууллагуудын бэлэн байдлыг хангаж, хүн, хүч, техник хэрэгслийг тодотгох, шуурхай штаб нэмэлт бүрэлдэхүүн, техник хэрэгслийг (ус соруулах насос, автомашин, аврах завь) нөөцлөн бэлэн байлгах

-Иргэдийг усанд автах, үерийн бүсэд зорчихоос сэргийлэх чиглэлээр олон нийтэд анхааруулга сэрэмжлүүлгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тасралтгүй хүргэх үүргийг өгсөн.

Цаг уур, орчны шинжилгээний газраас өнөөдөр /2025.08.20/ Улаанбаатар хотын ихэнх хэсгээр бороо орж, үдээс хойш борооны эрчим нэмэгдэж, усархаг бороо орой, шөнөдөө үргэлжлэн орохыг мэдээлж байна.


0
angry
0
care
0
haha
8
liked
0
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18