Г.Дамдинням: Монгол Улс дотоодын газрын тосны бүтээгдэхүүнээр хангагддаг болох цаг ойртож байна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Дорноговь аймагт байрлах Газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллаж, төслийг эрчимжүүлэх талаар холбогдох албаныхантай уулзалт хийлээ.

Сайд Г.Дамдинням БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Готсурветэй төслийн явцын талаар санал солилцож, газар дээр нь танилцав. Мөн уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара оролцлоо.

Сайд Г.Дамдинням энэ үеэр "Монгол Улсын эдийн засгийн хурдасгуур болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг Засгийн газар болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж, анхаарал хандуулан ажиллаж байна. Уг үйлдвэр ашиглалтад орсноор манай улсын газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний өссөн дүнгээр тооцоход 53 хувь, ердийн хэрэглээгээр тооцоход 70 орчим хувийг дотоодоос хангах боломж бүрдэнэ.


Энэ нь Монгол Улсын эдийн засгийн бие даасан хөгжилд шийдвэрлэх ач холбогдолтой. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын хувиар төслийн явцыг 14 хоног тутамд хянан, шаардлагатай мэдээллийг авч, байнгын анхааралтайгаар ажиллаж байна. Мөн УИХ болон Засгийн газрын түвшинд төслийн хэрэгжилтийг дэмжих бодлогын бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ өнөөдөр 100 хувь гадаадын зах зээлээс хамааралтай байна. Энэхүү хараат байдлыг бууруулж, эдийн засгийн дархлааг бэхжүүлэх нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол зорилго. 2024 онд бид 1.8 тэрбум ам долларыг зөвхөн шатахуунд зарцуулсан тооцоо байна. Энэ валютын урсгалын 50 хувийг бид дотооддоо барьж чадвал, өөр зүйлд хөрөнгө оруулах боломж нээгдэж тэр хэмжээгээрээ инфляци, валютын ханш тогтворжино" хэмээн онцоллоо.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 4 багц ажлаас бүрдэж байгаа бөгөөд эхний багц ажил бүрэн дуусаж, 2024 онд Улсын комисст хүлээлгэн өгснөөр барилга обьектууд, дэд бүтцийг зориулалтын дагуу ашиглаж байна.

Түүнлчэн 2, 3 дугаар багц ажлын инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу хэвийн үргэлжилж байна. Мөн газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажил 86.4 хувьд хүрч буйг төслийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулгадаа дурдав.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 15 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 18 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 19 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 22 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 22 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18