ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хууль зөрчсөн газрын олголт, барилгын ажлыг зогсоохоор хуулийн байгууллагад хандлаа

О.Шүрэнцэцэг
2025/08/09

Богд хааны Хүрэн ордон болох “Хайстайн Лавиран”-гийн зүүн талд, зуны ордонтой хаяа залган хууль бусаар газар олгож, автозасварын төв барьж эхэлсэнтэй холбоотойгоор иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам холбогдох төрийн байгууллагуудад албан ёсоор хандлаа.

Монголын түүх, соёлын үнэт өв болох Богд хааны ордон музейн хамгаалалтын бүсэд авто засварын зориулалттай барилга барьж эхэлсэн нь түүхэн дурсгалт орчныг гэмтээх ноцтой эрсдэлтэй гэж сайд үзэж байна. Энэ нөхцөл байдалтай холбогдуулан сайд Ч.Ундрам дараах арга хэмжээг авах шаардлагыг хүргүүлжээ:

1.Барилга, хот байгуулалтын хууль зөрчсөн асуудлаар Барилгын хөгжлийн төв болон холбогдох байгууллагад хандан тухайн газрын барилгын үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргуулах;

2.Нийслэлийн зүгээс тухайн иргэнд газар олгож, барилга барих зөвшөөрөл олгосон шийдвэр нь хууль зөрчсөн эсэхийг нягтлан шалгаж, хэрэв хууль бус бол зөвшөөрлийг түдгэлзүүлэн хүчингүй болгох, хариуцлага тооцох арга хэмжээ авах;

3.Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст гомдол гарган, газар дээр нь шалгалт хийж, хууль бус үйл ажиллагааг зогсоох, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах арга хэмжээ авах.

Тус хамгаалалтын бүсэд баригдаж буй энэ барилга нь зөвхөн Богд хааны зуны ордны харагдах байдал, түүхэн үнэ цэнийг алдагдуулаад зогсохгүй, оршин суугчдын амгалан тайван байдалд ч сөргөөр нөлөөлж болзошгүй байна. Иргэд энэ талаар удаа дараа гомдол гаргаж, түүхэн дурсгалт өвийн ойр орчимд ийм зориулалтын барилга барих нь байж болшгүй гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм.

Сайд Ч.Ундрам, “Төрийн хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах нь төрийн заавал биелүүлэх үүрэг юм. Иймд хууль, журам зөрчсөн аливаа шийдвэрийг зогсоох, эрсдэл үүсгэж буй барилгын ажлыг таслан зогсоох нь зайлшгүй шаардлагатай” хэмээн онцлон мэдэгдлээ.


1
angry
0
care
2
haha
13
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 10 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 10 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 11 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 16 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 17 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 19 цагийн өмнө
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ Өчигдөр
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ Өчигдөр
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна Өчигдөр
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26
ЦАГ АГААР: Зүүн хагаст халж, уулархаг нутгаар аадар бороо орно 2026/07/26
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 2026/07/25
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 2026/07/25
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 2026/07/25