Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан морьдын уралдаан өнөөдөр азарга, их насны ангилалаар үргэлжилнэ.
Өчигдөр хязаалан, шүдлэн насны морьд уралдсан ба хязааланд Өвөрхангай аймгийн Хужирт сумын Б.Гантигийн хурдан үрээ түрүүлсэн бол шүдлэн насанд Төв аймгийн Заамар сумын уяач Ж.Түмэн-Өлзийгийн бор үрээ түрүүлсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна