Наадмын өдрүүдэд Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн рүү автобус үнэгүй явна

О.Шүрэнцэцэг
2025/07/10

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийт 139 чиглэлд 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ.

Иргэдэд нээлттэй гурван зогсоол буюу Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолтой уялдуулан долоодугаар сарын 11, 12-ны өдөр Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төвөөс богино эргэлтийн хоёр чиглэлд 8 автобус, Давааны зөрлөгөөс Хүй 7 худаг /Морь барианы газар/, Авто зогсоолоос Хүй 7 худаг хүртэл нийт 4 автобус иргэдэд 08:00-22:00 цаг хүртэл үнэ төлбөргүй үйлчилнэ.

Баяр наадмын өдрүүдэд үйлчлэх галт тэргээр Давааны зөрлөг хүртэл зорчсон иргэд нийтийн тээврийн үйлчилгээний богино эргэлтийн БЭ:5 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” чиглэлээр үйлчлүүлж Хүй 7 худаг хүрэх боломжтой. Мөн богино эргэлтийн БЭ:7 чиглэлд авто зогсоолд автомашинаа тавьсан иргэд Хүй 7 худгийн төв зогсоол хүртэл үйлчлүүлэх боломжтой юм.

Хүй 7 худаг дахь наадамчин олонд зориулан долоодугаар сарын 10-13-ны өдрийг дуустал “Хүй:7-2 “МУБИС-Хүй 7 худаг” чиглэлд таван их багтаамжийн автобус, долоодугаар сарын 11,12-ны өдөр “Төв цэнгэлдэх-Хүй 7 худаг” чиглэлд 10 автобус тус тус үйлчилгээ үзүүлнэ.

Түүнчлэн долоодугаар сарын 11, 12-ны өдөр Улаанбаатар хотын бүх суурьшлын цэгээс Төв цэнгэлдэх хүрээлэн хүрэх боломжоор ханган, нийт 45 чиглэлийн 271 тээврийн хэрэгсэл Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв, Гандийн гудамж, Нийслэлийн гудамж, 120 мянгатын зогсоол хүрэх төлөвлөлтийг боловсруулан бэлтгэл ажлыг хангаад байна. Өөрийн оршин суудаг суурьшлын бүсээс Мишээл сити, Дүнжингарав худалдааны төв хүрсэн иргэд богино эргэлтийн БЭ:1 “Мишээл сити-Төв цэнгэлдэх /Хурд хороолол/, БЭ:2 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх /Суруга/” чиглэлийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18