Дундговь аймгийн сургууль, цэцэрлэгүүд аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангагдав

Ц.Цэрэнбадам
2025/07/02

Дундговь аймаг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээ аяга, таваг угаагч, ариутгагч төхөөрөмжөөр бүрэн хангасан анхны аймаг боллоо

 “Хөдөөгийн сэргэлт – Шинэ Дундговь” аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дундговь” дэд хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэг, сургуулийн сурагчдын хоол үйлдвэрлэлд хэрэглэж буй аяга, таваг бусад хэрэгслийг угааж, ариутгах 40 ширхэг багц төхөөрөмжийг Орон нутгийн хөгжлийн сангийн 271 сая төгрөгөөр шийдвэрлэлээ.

 Өнөөдөр аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжүүдийг ерөнхий боловсролын 17 сургууль, 3 дотуур байр, Политехник коллежийн дотуур байр, 19 цэцэрлэгийн төлөөлөлд гардуулж өгсөн юм. Ингэснээр хүүхдүүд өөрсдийн аяга, тавгаа цүнхэлж явах шаардлагагүй болж, хелико бактери болон хоол боловсруулах эрхтэн системийн өвчин, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буйг онцлов.

 Мөн бага ангийн сурагчид үдийн хоолонд хэрэглэх аяга, таваг, халбага, сэрээ зэрэг зүйлсийг цүнхэндээ үүрч ирдгээс сурагчдын цүнхний ачаалал ихсэж, нурууны эмгэгтэй болох эрсдэл үүсдэг байна. Энэхүү төслийн үр дүнд зөвхөн ариун цэвэр, халдвараас сэргийлэх төдийгүй, үдийн хоолонд хамрагддаг бага ангийн сурагчид хоолны хэрэгслээ цүнхэндээ авч ирэхгүй, цүнхний ачаалал нь буурах юм.

 Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашдаа нийтийн хоол үйлчилгээний газруудыг автомат аяга, таваг угаагчтай болох шаардлагыг тавихаа илэрхийллээ.

 Тус төслийг хэрэгжүүлснээр Улсдаа анх удаа аймгийнхаа бүх сургууль, цэцэрлэгийг аяга таваг угаагч, ариутгагч тоног төхөөрөмжөөр хангасан аймаг болж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 16 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 20 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 23 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 23 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18