Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч тэргүүтэй зочид төлөөлөгчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд Монгол Улсад айлчлал хийхтэй холбогдуулан тус өдрүүдэд зарим чиглэлийн замын хөдөлгөөнийг түр хязгаарлана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Тодруулбал Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг Их Монголын гудамж, Олимпийн гудамж, Энхтайны өргөн чөлөө, Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө зэрэг гудамж замуудын хөдөлгөөнийг түр хугацаанд хязгаарлаж хамгаалалт, зохицуулалт хийх аж.
Иймд иргэд та бүхэн цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, бусдад хүндэтгэлтэй хандан, замын хөдөлгөөний дүрмийг баримталж, хөдөлгөөнд соёлтой оролцоно уу хэмээн уриаллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна